МОНГОЛЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ҮНДЭСНИЙ АССОЦИАЦИ-с “БОРНУУР-АГЛАГ БҮТЭЭЛИЙН ХИЙД” эко аялал зохион байгуулагдлаа…

access_time 2018-09-12

 

Хан-Уул дүүргийн ЖДҮДТ, Хүнсний үйлдвэрлэл эрхлэгч ААН-ийн төлөөлөл, өрхийн тариалан эрхлэгч нийт 8 иргэн оролцлоо.
Аялалын багийн хамт олныг Төв аймгийн Борнуур сумын Засаг дарга Б.Ууганбаяр, хөдөө аж ахуйн мэргэжилтэн Ц.Болормаа нар сумын Соёлын төвд хүлээн авч, Сумын Засаг дарга Б.Ууганбаяр өөрийн сумын Тамгын газраас хийж буй ажлын тухай, иргэдийн ахуй амьдрал, тэдний сурч боловсрох, ногоочдын өмнө тулгарч буй бэрхшээл, тулгамдаж байгаа асуудлуудыг хэрхэн шийдвэрлэж байгаа тухайгаа ярьж танилцууллаа.

Б.Ууганбаяр дарга, мэргэжилтэн Ц.Болормаа нар биднийг тус суманд ХАА-н чиглэлийн үйл ажиллагааг амжилттай явуулж байгаа “Сэлба” ХХК-ийн даршны үйлдвэр, 600 хэмжээтэй улаан лоолийн өвлийн хүлэмж, байцааны талбай, болон япон технологоор монгол оронд баригдсан шороон хучилттай зориуд, ногоочдод зөвөлгөө мэдээлэл үзүүлж сургалт зохион байгуулдаг сургалтын танхим, хор, бордоо, үр борлуулалтын төв, “БОРНУУР-ЭРҮҮЛ ХҮНС” шууд борлуулах цэг, супермаркетийн үйл ажиллагаатай танилцууллаа.
Хүнсний үйлдвэрлэл эрхлэгч ААН-ийн төлөөлөл, өрхийн тариалан эрхлэгчид эко хүнсний ногооны дээжийг тус цэгээс худалдан авлаа.

Тус сумын нутаг дахь Аглаг бүтээлийн хийдийг үзэж сонирхон, байгалийн сайхан цогцолбор газарт маш их бүтээн байгуулалтын ажил өрнөж энэ хийд босч байгаатай танилцлаа.
Энэхүү эко аялалыг зохион байгуулсан МХХААҮАссоциацийн хамт олонд Хан-Уул дүүргийн ЖДҮДТ-ийн зүгээс цаашдын ажилд нь амжилтыг хүсэн ерөөж байна.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: 8900-4549