Сурагчдад замын хөдөлгөөний дүрмийн хичээл оров

access_time 2018-09-14

 

Баянзүрх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс хамтран хүүхдийг зам тээврийн осол аваараас урьдчилан сэргийлэх ажлыг өдөр бүр зохион байгуулан ажиллаж байна. Тухайлбал өчигдөр Тээврийн цагдаагийн алба, дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс болон СҮҮ ХХК хамтран ерөнхий боловсролын 48 дугаар сургуулийн 3,5 дугаар ангийн хүүхдүүдэд Замын хөдөлгөөнд хэрхэн оролцох,Явган хүний гарцаар яаж гарах, Тээврийн хэрэгслээр зорчихдоо яагаад заавал хамгаалах бүс хэрэглэх ёстой вэ зэрэг сэдвээр хичээл оржээ.

Түүнчлэн Замын хөдөлгөөнд оролцохдоо бага насны хүүхдийг зөв тээвэрлэн явж байгаа ‘’Сайн жолооч’’-ыг урамшуулж, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгууллаа хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: 8900-4549