Дуучин С.Бичүү энэ сарын 22-нд Дорнод аймагт тоглоно

access_time 2018-09-17
note урлаг

 

2018 оны 09 сарын 22-нд Дорнод аймгийн IST паласс-д дуучин Бичүү “Энхрийлмээр” нэртэй VIP тоглолтоо хийхээр болжээ. Тэрээр сүүлд гаргасан ХИТ дууныхаа нэрээр энэхүү тоглолтоо нэрлэсэн юм. Тоглолтонд 20 гаруй ХИТ дуунууд нь дуулагдах бөгөөд урилгаар нэгэн цагт гаргасан дуу болгон нь ХИТ болж байсан Мөнбат Үүрээгийн (Үүрээ) “Мy voice” шоуны тэргүүн байрын шагналт Хосоо нар оролцох аж.

Дуучин С.Бичүү нь залуусын хайр сэтгэл, сэтгэлийн утсыг хөндсөн олон ХИТ дууг дуулсан бөгөөд нэгэн үдэш наран ургах зүгийн залуустай хамтдаа өнгөрүүлэхээр ийнхүү зорих гэж байна.

Тоглолтондоо “Зоргол нүдэн”, “Ахиж би дурламааргүй байна”, “Будаггүй уруулын амт”, “Хайртай гэж хэлээч” “Энхрийлмээр”, Намайг сонс, Өвөл хайр, Нууцхан гуниг, Сүүлчийн зогсоол, Хамт байя зэрэг өөрийн сор болсон бүтээлүүд нь дуулагдаж ба ирсэн зочдыг гэнэтийн олон олон бэлэг хүлээж байгаа гэнэ.

Үргэлжлүүлэн мөн сарын 23-нд Сүхбаатар аймгийн “Талст” төвд 19 цагаас тоглох юм.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: 8900-4549