“Новотел” Монголд албан ёсоор үүд хаалгаа нээлээ

access_time 2018-09-18

 

Дэлхий даяар 4200 гаруй зочид буудалтай Аккорын сүлжээ зочид буудлын нэг болох Новотел Монголд албан ёсоор үүд хаалгаа нээлээ. Сая гаруй хүн амтай Метрополитан хотод ийнхүү дээд зэрэглэлийн олон улсын сүлжээ зочид буудал нэгээр нэмэгдэж байгаа нь энэ юм.

Новотел Улаанбаатар зочид буудал нь орчин үеийн шийдэл бүхий таван төрлийн нийт 192 өрөөтэй. Олон улсын хоолны 100 гаруй нэр төрлийн хоолтой буфет ресторан, паб, фитнесс, бассейн, спа, хурлын болон хүлээн авалтын заал гээд дээд зэрэглэлийн зочид буудалд байх бүх төрлийн үйлчилгээний газартай юм.

Новотел зочид буудлын нэгдүгээр давхарт “Гүрмэ” бар байрлана. Энэхүү бар нь коктейль, амттан зэргээр үйлчлэхээс гадна Biere house нэртэй 155 хүн хүлээн авах хүчин чадалтай Irish pubтай юм.

Хоёрдугаар давхарт байрлах “Food exchange” буфет ресторан нь нэг дор 145 хүн хүлээж авах чадалтай бөгөөд олон улсын төрөл бүрийн гайхалтай амтат хоолоор үйлчилнэ.

Харин дөрөвдүгээр давхарт байрлах хүлээн авалтын танхим нь ямар баганагүй гэдгээрээ онцлогтой. Босоогоор 300 хүн, суугаагаар 200 хүн хүлээн авах хүчин чадалтай. Хурим найр томоохон арга хэмжээ зохион байгуулахад төгс орчинтой тохилог газар юм.

 Ийнхүү дэлхийд нэгэнтээ танигдсан Новотел брэндийн бахархал болсон зочид буудал, зоогийн газар ажил амралтаараа хүрэлцэн ирсэн зочид гийчдийн хэрэгцээнд нийцүүлэн үйлчлэхэд бэлэн болсон байна.

Зочид буудлын салбар нь аялал жуулчлалын салбарын салшгүй чухал хэсэг байдаг тул “Хурд Интернэшнл” ХХК энэхүү зочид буудлынхаа үйл ажиллагаагаар дамжуулан шинээр 200 гаруй ажлын байр бий болгожээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: 7711-6060