Монголын бизнесменүүдийн хэлсэн “Алт шиг үнэтэй 10” ишлэл

access_time 2018-10-04

Аливаа улс үндэстний хөгжлийн томоохон тулгуур нь бизнес эрхлэгчид байдаг. Тэд бусдаас түрүүлж сэтгэх, илүү хөдөлмөрлөх, эрт босох гээд бүхий л зүйл дээр түрүүлж алхаж чадсанаараа нийгэмд баялаг бүтээж ард түмнийг ажлын байраар хангаж байдаг. Amjilt.news сайт ТОП10 буландаа Монголын хөгжил цэцэглэлтэнд гар бие оруулж шинэлэг санал санаачлагаараа олон залууст үлгэр дуурайлал болж яваа бизнесменүүдийн хэлсэн ишлэлүүдээс онцлон хүргэж байна.

 

1. Ж.Оджаргал


Бизнесменүүдийг эхлээд ашиг боддог гэж хүмүүс боддог байж магадгүй. Аль аль нь компаниудад бий. Ашигтай ч юмны төлөө явна. Гэхдээ ашиг гэдэг нь улсад, хүмүүст хэрэгтэй байх нь тэргүүнд байх хэрэгтэй. Хоёрдугаарт, компанид ашигтай байвал амжилттай байдаг.

2.Д.Энхбат 


Монголчууд сэтгэлгээгээ өөрчлөхгүй л бол технологи ч тус болж чадахгүй. Фэйсбүүк байсан ч гэсэн хоорондоо хэрэлдээд л дуусна. Асуудал технологидоо биш, тэр байтугай мөнгөндөө ч биш. Төмөр зам, онгоцондоо ч биш. Асуудал нь бид өөрсдөө яг хэвэндээ байгаад буйд байна. Хөгжил гэдэг өнөөдөр байгаа юмаа сайжруулах асуудал. Япон хүн яагаад ажилсаг харагдаад байна гэхээр өнөөдөр хийх ёстой ажлаа сайн хийдэг. Монгол хүн харин маргааш сайхан амьдрах тухайгаа ярьдаг.

3. Л.Чинбат


Хөдөө аж ахуй бол дараагийн “Таван Толгой”, “Оюу Толгой”, дараагийн Монголчуудыг тэжээх үүц юм.

4. Л.Хүрэлбаатар


Бид бүгд адилхан суурьтай, ижил өгөгдөлтэй, ижилхэн л биемахбодь, яг адилхан 24 цагтай байдаг. Бие биеээсээ ялгарч чадах ганц зүйл бол САХИЛГА БАТ юм. Найз чинь англи хэл сураад чи сурахгүй байгаа бол таны сахилга бат дутжээ.

5. Ж.Оюунгэрэл

 Өөрөөрөө байх тийм амархан биш л дээ. Гэхдээ мэдэхгүйгээ мэддэг юм шиг, чадахгүйгээ чаддаг юм шиг явахаас хавьгүй илүү шүү

6. Г.Амартүвшин


Бусдаас сайн байя гэж бодож байгаа л бол жирийн нэгнээс илүү л хөдөлмөрлөх шаардлага гарна.

7. Ө.Ганзориг


Миний хувьд аз гэдэг зүйлд итгэдэггүй. Аливаа бүх юм хичээл зүтгэлээс л урган гардаг.

8. О.Цогтгэрэл


Том зүйл, том боломж хүлээх биш одоо байгаа нөхцөлдөө тааруулаад л аливаа зүйлийг эхлэх нь хамгийн чухал

9. Д.Сайнбаяр


Бид инновац хийдэг ард түмэн байх ёстой. Бид хөдөлмөрийн хямд ажиллах хүчний зах зээлд хэзээ ч хоёр хөрштэйгээ өрсөлдөж чадахгүй.

10. П.Цэнгүүн


Монголдоо тариа тарих чухал ч ,ямар үнэ өртгөөр вэ гэдэг асуудал түүнээс чухал.Өнөөдөр дэлхийн зах зээл дээр буудайны үнэ Монголоос хоёроос гурав дахин хямд байна.Ард түмэндээ үнэтэй гурил идүүлдэг бид тийм баян орон мөн билүү. Үнэнийг хэлэхэд би өндөр үнээр гурил зарж байгаадаа ичиж байна. Надад гурилаа хямдхан зарах бүрэн боломж бий. Гадаад худалдаа чөлөөтэй бол хямдхан гурил нийлүүлж чадна.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: 7711-6060