КЕКШЮҮЗАН БАТБАЯР УУЛ УУРХАЙН 60 ЛИЦЕНЗ ЭЗЭМШДЭГ РЕКОРДООРОО 30 ГЭР БҮЛД БАГТАВ УУ

2018-10-08 1747

 

Монголын уул уурхайн сор болсон лицензүүдийг өөрсөд дээрээ төвлөрүүлсэн30 гэр бүл байдаг талаар Ерөнхийлөгч Х.Баттулга мэдэгдэж байсан. Ерөнхийлөгч эдгээр гэр бүлийг зарлаж ард түмэнд ил болгоно хэмээн хэлсэн ч өнөөдрийг хүртэл нэрлэж чадахгүй байна. Учир нь 30 гэр бүл нь Монголын улс төр ,эдийн засгийг атгасан айхтар том бүлэглэл байдаг талаар ч мэдэгдэж байлаа. 30 гэр бүлийн тэргүүнд М С S ийн Оджаргал, Гачууртын Чинбат нар бичигддэг талаар хэвлэл мэдээллээр хангалттай цацагдсан. Тэгвэл уул уурхайн лицензүүдийг хамсан гэх эдгээр гэр бүлийн эгнээнд нэгэн цагт мэхний их дэлгүүр хэмээн нэрлэгдэж байсан Кекшюүзан Батбаяр багтдаг болох нь ил боллоо. Тэрээр Монгол, Японы хамтарсан хөрөнгө оруулалттай “Чингис ворлд майнинг” ХХК нь уул уурхайн 58 ширхэг лиценз эзэмшдэг байна. Тус компанийн 60 хувь буюу 52 ширхэг лицензийг Япон улсын “Эйч Ай Си” ХХК эзэмшдэг бол Монголын талын 40 хувийг Д.Кёкшюүзан Батбаярын “Дун Гоулд” ХХК эзэмшдэг талаар Японы хэвлэлд мэдээлсэн байна. Кекшюүзан Батбаярын мэдэлд байдаг Чингис ворлд майнинг” ХХК гэнэт яагаад ийм их лицензтэй болов гэдэг асуудал анхаарал татаж байгаа юм. Тэгвэл Японы хэвлэлд энэ талаар лицензийнхээ төлбөрийг төлж чадахгүй хүнд байдалд орж дампуурлын ирмэг дээр очсон буюу хураагдах гэж байгаа лицензүүдийг худалдан авдаг гэх утгатай мэдээллийг бичсэн байна. Мөн тэрээр ойрын хугацаанд нүүрс, алт, мөнгө, зэс зэрэг байгалийн ховор элемент их хэмжээгээр агуулагддаг стратегийн чухал орд газруудаа япончуудтай хамтран эдийн засгийн эргэлтэд оруулах гэж байгаа сурагтай. Ингэж чадвал сүйрлийн ирмэг дээр байгаа Монголын эдийн засагт ихээхэн хэмжээний дэмжлэг үзүүлнэ хэмээн япончууд онцолжээ. Үнэн худлыг бүү мэд. Ямартай ч нэг хэсэг цахим мөнгөний зах зээлд хүч үзэж буйгаа зарлаж бүр Азийн цахим мөнгөний холбоо гэгчийг байгуулан өөрөө тэргүүнээр нь сонгогдсон Кекшюүзан Батбаяр энэ удаад уул уурхайн салбарт хүч үзэх бололтой.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Дурсамж: Гаваагийн Батхүү (1960-2019)

Дурсамж: Гаваагийн Батхүү (1960-2019) https://youtu.be/zqLIeKjBK4A

2019-05-24

Тойрог булаацалдаж буй мэтээр харагдуулах сонирхол хэнийх вэ?

Гурван шатны сонгуульд нэгтгэн хэрэглэсэн Сонгуулийн тухай хуулийг энэ удаагийн парламент гурав

2019-05-20

Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд нарыг УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшүүлэхгүй

МАН-ын Хяналтын ерөнхий хороо өчигдөр хуралдаж, улс орны эрх ашигт харшлах алдаа гаргасан гэсэн

2019-05-17