“НОМИН”-ГИЙН БОНУС КАРТААР ИРГЭД НИЙТИЙН ТЭЭВРЭЭР ҮЙЛЧЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

2018-10-08 206

 

Өнөөдрийн байдлаар нийслэлд 538 смарт карт борлуулах, цэнэглэх гэрээт цэг ажиллаж байна. Сүүлийн үед карт цэнэглэх үйл ажиллагааг сайжруулах үүднээс холбогдох газрууд 24 цагаар ажилладаг сүлжээ дэлгүүрүүдтэй гэрээ байгуулан хамтран ажиллаж байгаа билээ. Мөн төлбөрийн картны төрлийг нэмэгдүүлэхээр зорин ажиллаж байна.

Одоогоор зорчигчид “Хаан банк”, “Голомт банк”-ны карт, “Юнител”, “Мобиком”-ын сим карт, “И-март” сүлжээ дэлгүүрийн бонус картаар үйлчлүүлж байгаа юм. Тэгвэл саяхнаас эхлэн “Номин их дэлгүүр”-ийн бонус картаар иргэд нийтийн тээврээр үйлчлүүлэх боломж бүрдсэн байна.

Иймд нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж байгаа иргэд бэлэн мөнгөөр бус смарт карт болон бонус картаа ашиглан, үйлчлүүлээрэй.

Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал гомдол, хүсэлтийг 24 цагийн турш нийслэлийн Тээврийн газрын 7004–4040 дугаарын утсанд өгөх боломжтой юм байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЗӨВ ТУСГАЛ: Хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга

Стейси Шиффердикер “Эерэг Хүмүүжил” мөн Доктор Катрин Керсигийн “Эерэг Сахилгажуулах 101 аргачл

2019-05-20

МҮИС “УЛААНБААТАР МАРАФОН 2019”-д 1000 ОЮУТНАА НЭГДҮҮЛЖЭЭ

"МҮИС брэндээр оюунаа гоёцгооё” уриатай МҮИС энэ Бямба гарагт болох “Улаанбаатар марафон 2019”-

2019-05-18

Экспресс чиглэлийн автобус ирэх даваа гаригаас иргэдэд үйлчилж эхэлнэ

Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, сайжруулах, автобусны эргэлтийг богино б

2019-05-17