Ш.Солонго: Брэндээр биш биеэрээ гоёцгооё

access_time 2018-10-11

67 дахь удаагийн #MissUniverse тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох Үндэсний ялагчаар ард түмний фитнессийн багш фитнесс бикини модель #15 Солонгоог дэмжиж 10/17ны орой NTV-р саналаа өгөөрэй.

Та дэмжиж байгаагаа илэрхийлэн зурган дээр LIKE&SHARE&COMMENT бичиж саналаа өгөх юм.

“MISS UNIVERSE” үндэсний ялагчаар хувийн дугаар #15  Солонгоог хайртай ард түмэн минь дэмжинэ гэдэгт  итгэлтэй байна.

2018.10.17-нд 19:30 цагаас 
The Corporate Hotel Convention Centre

1,5 тербум үзэгчдийн өмнө, 90 гаруй улсын гоо бүсгүйчүүдтэй мөр зэрэгцэн алхах ҮНДЭСНИЙ ЯЛАГЧ тодрох торгон мөч ирлээ. Та тасалбараа 1900-1617 дугаарт захиалан авах боломжтой.

Лавлах утас: 8886-5978 Билет 
8515-1001 Солонго

Тасалбараа авахдаа #15 дугуйлаарай.

Азийн аварга фитнесс бикини модельАзийн аварга фитнесс бикини модель Монголын анхны хүндэт донор,  Оддын хувийн багш гэдгээрэй алдартай67 дахь удаагийн #MissUniverse тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох тэмцээний оролцогч  Ш. Солонготой ярилцлаа.

 -Бидний урилгыг хүлээж авсан танд баярлалаа.Тантай ярилцаж байгаадаа баяртай байна.Та эхлээд өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?

 Би МУБИС-ийн гадаад хэлний сургууль Орос-Англи хэлний багш орчуулагчийн ангийг төгссөн. Одоо өөрийн сонирхлын дагуу  фитнессийн хувийн багш дасгалжуулагчаар ажилладаг.

“Miss Universe” тэмцээний шалгаруулалтанд оролцохоор эхний 15-т шалгарсан танд баяр хүргэж, амжилт хүсье. Энэ тэмцээний ач холбогдол, зорилго нь юу байдаг вэ?

– Маш их баярлалаа. Энэхүү тэмцээний ач холбогдол нь зөвхөн өндөр нарийхан загварын бүсгүйчүүд бус фитнессээр хичээллэж, эрүүл мэнд, гоо сайхандаа анхаардаг, биеэ зөв авч явдаг, бусдад сайн үлгэр дууриалал үзүүлдэг, фит биетэй бүсгүйчүүдийг дэлхийн өнцөг булан бүрээс шалгаруулж оруулдаг хамгийн өндөр шалгууртай тэмцээн юм.

Олон орны хүчирхэг сайхан хүүхнүүд өрсөлдөж дэлхийн тайзан дээр эх орныхоо далбааг мандуулж эх орноо бусдад сурталчилж таниулснаар дэлхийн мянга мянган хүмүүсийн харах өнцөг өөрчлөгддөг.

-Таны бусад оролцогчоос ялгарах онцлог, давуу тал гэвэл таны фитнессээр хичээллэж, биеийн гоо сайхандаа анхаарсанд байдаг болов уу?

 – Тиймээ. Маш олон жил фитнессээр хичээллэж бие бялдрын зөв хөгжилтэй болж монгол болон азийн фитнесс бикини модель болсон төдийгүй зөв амьдрах туршлагатай болсон. “Miss Universe” тэмцээний гол шалгуур нь фит биетэй байхыг шаарддаг бөгөөд миний бие бусад оролцогчоос илүү онцлог давуу тал маань энэхүү шалгуурыг маш амжилттай давах болно гэдэгт итгэлтэй байна.

Урьд өмнө ямар тэмцээнүүдэд оролцож, амжилт гаргаж байсан талаараа манай уншигчдад сонирхуулаач?

 -Арван жилээсээ оюутан болтлоо гоо охин, үнсгэлжин, сайхан бүсгүй, шилдэг загвар зохион бүтээгч гэх мэт маш олон тэмцээнд амжилттай оролцож тэргүүн байруудыг эзэлж байсан. Өөрийн хүсэл мөрөөдөл, сонирхолдоо хөтлөгдөн  фитнессээр хичээллэж монгол болон азийн бикини модель болсон ба сайн үйлсийн аян маш их зохион байгуулж түүний дараа олон жил цус сийвэнгээ.бэлэглэж Монголын анхны хүндэт тамирчин донор болсон.

-Таны хийж буй ажлын онцлог Эерэг ба бэрхшээлтэй талууд гэвэл?

-Хувийн фитнессийн багшийн ажлыг олон жилийн хөдөлмөр практик туршлагатаа тулгуурлан зааж сургаснаар бүсгүйчүүдийн өөртөө итгэх итгэлийг төрүүлж өгдөг. Миний шавь нар дотроос урлаг, соёл, спортод амжилт гаргаж, улс эх орныхоо нэр хүндийг өргөж яваа олон тамирчид бий. Энэ бол яах арагүй миний мэргэжлийн онцлог юм. Тиймээс надад ямар ч саад бэрхшээл тулгардаггүй.

 Олон нийтийн зүгээс  оролцогчдын боловсрол, хэлний мэдлэгийг ихэд анхаардаг. Гоо бүсгүй /мисс/ яагаад боловсролтой байх ёстой гэж та боддог вэ?

-Эмэгтэй хүн гаднаасаа ч дотроосоо ч гэгээлэг сайхан байх ёстой. Дээрээс нь их зүйлийг сурч мэдэж бусдад сайн үлгэр дууриалал үзүүлж сайн сайхан бүхнийг түгээх хэрэгтэй. Тиймээс эх орны нэрийн хуудас сайхан бүсгүйчүүд маань тал бүрийн өндөр боловсролтой хамгийн сайн боловсон хүчин байх нь хамгийн чухал гэж боддог.

-Хамгийн их сэтгэл догдлуулсан баярт мөчөөсөө хуваалцаач?

-Азийн аваргаас медаль авах тэр мөчид ээж минь намайг хараад сууж байсан. Монгол улсынхаа  төрийн далбаа өндөрт өргөгдөж эх орны маань төрийн дуулал эгшиглэх тэр мөчид бүх хүмүүс хүндэтгэл үзүүлж байсан сайхан мөч намайг огшуулж сайхан дурсамж үлдээсэн.

-Сайхан дурсамж байна. Хүний амьдралд хамгийн чухал нь ээж, аав байдаг. Ээж, аавыхаа хамгийн сүүлд хэзээ баярлуулсан бэ?

-Тийм шүү. Ээж аав минь охиноо үргэлж дэмжиж, туслаж байдаг.  Ээж аав хоёртоо охин нь маш их хайртай. Цаг зав гарвал ээж, аавынхаа дэргэд байхыг хичээдэг. Би ээж, аавыгаа үргэлж баярлуулж байдаг.  Өдөр бүр баярлуулдаг. Энэ нь миний амьдралын хамгийн чухал баяртай мөчүүдийн нэг юм.

Сайхан, хөөрхөн бүсгүй юугаараа ялгаатай вэ, таны бодлоор…?

-Хүнийг гаднаас нь биш дотроос нь дүгнэх нь хамгийн чухал. Тиймээс сайхан бүсгүй гэдэг бол бүхий л зүйлээрээ төгс байхыг хэлнэ. Хөөрхөн бүсгүй бол хөөрхөнөөс илүү зүйлгүй бол хүнд тусгүй л  гэсэн үг юм.

Хүчирхэг эмэгтэйчүүдийн ард сайн хань, сайхан гэр бүл байдаг. Гэр бүлээ танилцуулаач?

-Одоогоор гэрлээгүй. Учир нь фитнесс бикини модель төрөл маань олимпод бүртгэгдсэн учраас маш том зорилго, төлөвлөгөөтэй ажиллаж амьдарч байгаа.. Аав ээж маань намайг сайн ханьтай болоод сайхан зээ гаргаж өгөхийг маань бас хүлээдэг л байх даа. Удахгүй сайхан ханьтай болж ээж, аавыгаа баярлуулнаа.

Та юунаас амьдралын эрч хүч авдаг вэ?

-Би дасгалаа хийхдээ сайхан дуу хөгжим сонсож, сэтгэл санаа өөдрөг болдог.  Өөрийнхөө биеийг өөрчлөгдөх тусам өөртөө итгэлтэй болдог. Найз нөхөд, хамтарч ажилладаг, явсан газар бүртээ хайрыг түгээж түүнээсээ амьдралын эрч хүчийг авдаг.

-Таны зорилго, хүсэл мөрөөдөл юу вэ?

-Фитнесс бикини модел төрлөөрөө Дэлхийн аварга болж холливүүд руу явж кинонд тоглохыг хүсдэг. Хүсэл мөрөөдлийнхөө оргилд хүрч, монголынхоо  эмзэг хүнд асуудлуудыг шийдэж хүн бүрийг аз жаргалтай сайн сайхан амьдрахад нь туслах юмсан гэж бодож, хүсэл мөрөөдлийнхөө төлөө тэмүүлж л явна.

Мөн монголынхоо бүх эмэгтэйчүүдийг өөртөө итгэлтэй биеэ хэрхэн зөв авч явах бүхий л сургалтуудыг орон даяар зааж ази дэлхийд тэргүүлэх сайхан бүсгүйчүүдтэй орон болгохыг төлөө чин сэтгэлээ зориулж ажиллахыг зорьж байна. Миний энэ хүсэл зорилго биелэнэ гэдэгт итгэлтэй байдаг.

-Та  ажил, амьдралдаа ямар зарчим баримталдаг вэ?

-Зөв амьдрах, шударга байх, үнэнч байх, худлаа ярьдаггүй байх, хаа ч явсан үргэлж бусдад сайн үлгэр дууриалал үзүүлэх гэх мэт олон зарчимууд бий.

Таны бахархал?

-Намайг төрүүлж өсгөсөн ачит аав ээж хоёр минь.. Мөн миний сайхан эх орон, сайхан сэтгэлт ард түмэн минь миний бахархал. Монголын бүх одод миний шавь нар байдаг.  Монгол улсынхаа төрийн далбааг дэлхийн улс орнуудад мандуулж, мэргэжлийнхээ ур чадварыг дэлхийн олон улс оронд гайхшруулж  шавь нараараа бахархдаг.

Сайхан, хөөрхөн бүсгүй юугаараа ялгаатай вэ, таны бодлоор…?

-Хүнийг гаднаас нь биш дотроос нь дүгнэх нь хамгийн чухал. Тиймээс сайхан бүсгүй гэдэг бол бүхий л зүйлээрээ төгс байхыг хэлнэ. Хөөрхөн бүсгүй бол хөөрхөнөөс илүү зүйлгүй бол хүнд тусгүй гэсэн үг юм.

Та хэлэх дуртай үг … ?

– Брэндээр биш биеэрээ гоёцгооё. Хүмүүс гэр бүл, хайртай дотны хүмүүсийнхээ эрүүл мэндэд анхаарч үргэлж дасгал хөдөлгөөн хийлгэж байгаасай гэж хүсдэг.

Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?

 -Бидэнд чөлөөт цаг бага гардаг ч өөртөө аль болох чөлөөт цаг гаргаж гэр бүлийнхэнтэйгээ өнгөрүүлэх сайхан байдаг. Мөн морь мотоцикл унах, машинаар уралдах, аялах, спортоор хичээллэх, дуулах бүжиглэх, жүжиглэх гээд л  олон төрлийн хоббигоороо чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлдэг.

– Монголчууддаа хандаж хэлэх таны үгээр ярилцлагаа өндөрлөе.

-Нэг л амьдрах энэ л хүмүүний хорвоо дээр байгаа цаг хугацаандаа аливаа хүнийг илүү харалгүй, дутуу үнэлэлгүй,  эрх тэгш бие биенээ хайрлажж хүндэлж эх орныхоо төлөө сайн яваа нэгнээ дэмжиж сайхан амьдарцгаая хүмүүсээ гэж уриалмаар байна.

Мөн спиртээс биш спортоор хичээллээрэй

Эрүүл мэнддээ анхаарч дасгал хөдөлгөөнийг тогтмол хийж заншаарай..

Монголчууддаа хандаж хэлэхэд,  #MissUniverse тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохоор  #15  дугаартай өрсөлдөж байгаа намайг 10/17ны орой NTV-р саналаа өгөөрэй гэж хүсье. 

Ард түмэндээ хайртай шүү.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: 8900-4549