fbpx

Төрийн далбаа болон Нийслэлийн тугийг мандууллаа

2018-10-29 482

 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас Нийслэл хот байгуулагдсаны 379 жилийн ой, Нийслэлийн өдрийг тохиолдуулан ‘’Төрийн далбаа болон Нийслэлийн тугийг мандуулах’’ арга хэмжээг ёслол төгөлдөр зохион байгууллаа. Тус арга хэмжээнд Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн бие бүрэлдэхүүн, хүндэт харуулын анги, үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим бүрэн бүрэлдэхүүнээрээ хамтран оролцож Монгол улсын Төрийн далбаа болон Нийслэлийн тугийг мандуулж, хүндэтгэл үзүүлсэн юм.
Мөн энэ үеэр дүүргийн Засаг дарга Т.Баясах тус цэргийн ангийн Захирагч болон хугацаат цэргийн албыг нэр төртэйгээр хааж буй цэргийн албан хаагчдад Засаг даргын ‘’Талархал’’-ын бичгийг гардуулсан юм.
Тус арга хэмжээнд дүүргийн Засаг даргын орлогч Т.Батцогт, Д.Уламбаяр, Б.Наранчулуун, Зэвсэгт хүчний 032 ангийн захирагч Ж.Мөнхбаяр, Цэргийн штабын дарга Т.Амартогтох болон албаны бусад хүмүүс оролцлоо хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“ABU Robocon–2019 Mongolia” олон улсын роботын тэмцээн Монгол Улсад анх удаа болно

Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз Ази, Номхон далайн бүсийн орнуудын өргөн нэвтрүүлгийн

2019-08-23

Вьетнам Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Бүгд Найрамдах Социалист Вьетн

2019-08-23

Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан амралтын өдрүүдэд автомашин тэгш сондгойгоор зорчино

2019-2020 оны хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоо

2019-08-23