fbpx

Монгол хүн бүрийн омогших ёстой мэдрэмжийг “Хүний цаана” УСК-аас хүлээн аваарай

2018-11-01 456

 

Өнөөдөр бидний амьдарч буй эх орон, газар шороо, элгэн нутаг минь харийн түрэмгийлэгчдийн эзлэн орших нутаг байх ёсгүй. Тийм ч учраас эх орноо гэх агуу хайр, эх хүний нинжин сэтгэл, үр хүүхдийн ариун холбоо Монгол залуусын хувьд ямар үнэ цэнэтэй зүйл вэ гэдгийг марталгүй, үргэлж санан дурсаж байх ёстойг “Этик” продакшний анхны уран бүтээл “Хүний цаана” уран сайхны кино харуулж чадсан юм.

Монгол хүн бүрийн сэтгэлийн гүнд хадгалагдаж буй эх орон, газар нутгаа эзлэн түрэмгийлэгчдээс хайрлан хамгаалж буй орчин цагийн залуусын тэмцлийн цаана юу нуугдаж байна вэ? Нэг “Хүний цаана” орших энэ л бяцхан омогшлын ард бидний хайртай гэр бүл, үр хүүхэд, анд нөхөд гэх нандин бүхэн минь бий.

Тэгвэл энэ нандин бүхний минь оршин тогтнох гол үндэс суурь нь өнөөдрийн бидний амьдарч буй эх орон билээ.

Монгол хүн бүрийн омогших ёстой мэдрэмжийг “Хүний цаана” УСК-аас хүлээн аваарай

“Хүний цаана” УСК энэ сарын 26-ныөдөр үзэгчдийн хүртээл болсон бөгөөд нээлтээ хийсэн даруйдаа Монгол түмний сэтгэлийн утсыг хөндөж чадсан төдийгүй, танхимд нулимстай хоцорсон үзэгчид ч байсныг нуух юун.

Эх орондоо хайртай хүн бүрийн сэтгэлийн гүнд орших тэр нэгээхэн омогшил Монгол орны гол ус, газар шороог эзлэн түрэмгийлж буй хятадуудаас эх орноо хайрлан харамлах, тэдэнтэй тэмцэлдэж буй эрэлхэг залуусын тэмцэл, аз жаргал, баяр гуниг, инээдэм зэрэг бүхий л төрлийг тус кино өгүүлэх болно.

Эх орон, гэр бүл, үр хүүхдэдээ хайртай хүн бүрийн сэтгэлийн утсыг хөндөж чадсан “Хүний цаана” уран сайхны киноны дүрүүдэд А.Энхжин /МУСТА/, Г.Даваазул, С.Болормаа/МУСТА/, Г.Золбоот /МУСТА/, Л.Эрдэнэ-Очир /МУСТА/, Е.Даваасүрэн, Б.Пүрэвдорж, Д.Дэлгэрсайхан/МУСТА/ нартоглосонбол тус киноны найруулагчаар Г.Даваазул,ПродюсераарБ.Батжаргал нар хамтран ажилласан юм.

Гэр бүл, эх орондоо хайртай хүн бүрийн заавал мэдрэх ёстой мэдрэмж бол нэг “Хүний цаана” орших омогшил юм.

Үзэгчдийн сэтгэгдлээс …

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Үндэсний их баяр наадмын тасалбарыг eservice.ulaanbaatar.mn Нийслэлийн үйлчилгээний порталаар онлайнаар захиалах боломжтой

Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний

2019-07-08

“Голомт”-ын Баясгалаан! Гоё банкир л бай л даа!

Ерөнхийлөгч Х.Баттулгын БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр буюу 2019 оны дөрөвдүгээр сарын 25-нд Мо

2019-07-06

Хонг Конг дахь Ерөнхий консул С.Эрдэнийг эгүүлэн татлаа

  Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар БНХАУ-ын Хонг Конг хотод суугаа Ерөнхий консул С

2019-07-03