Дуучин О.Гантулга бие даасан анхны цомгоо гаргажээ

access_time 2018-11-06
note урлаг

 

Хамгийн анх Үндэсний олон нийтийн телевизийн “Нарны жим” олон ангит кинонд тоглож, Youtube хуудаснаа бичлэг нь цацагдсанаар олны танил болсон дуучин О.Гантулга анхны бие даасан “The life is a Dream” нэртэй уран бүтээлийн цомгоо гаргажээ. Цомог нийт 10 дуутай ба гурван дууны үг, аяыг өөрөө зохиосон гэнэ.

ШУТИС-ийг Экологийн инженер гэх ховорхон мэргэжлээр суралцаж төгссөн ч урлагт дуртай учир дуу хөгжмийн замыг сонгож, уран бүтээлүүдээ ч зогсолтгүй туурвисаар байгаа түүнийг гитар амилуулагч гэж сонсогчид нь тодотгодог.

“The life is a Dream” цомог Hi-Fi Records-ийн салбаруудаар худалдаалагдаж байна.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: 8900-4549