ЭРХҮҮГИЙН УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН 100 ЖИЛИЙН ОЙН АРГА ХЭМЖЭЭНД МОНГОЛЫН ТӨГСӨГЧИД ОРОЛЦОВ

access_time 2018-11-06

 

ОХУ-ын Эрхүү хотын Улсын их сургуулийн түүхт 100 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд 10 дугаар сарын 25-наас 27-ны өдрүүдэд зохион байгуулагдсан ойн баярын ёслолын арга хэмжээнд манай улсаас Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, УИХ-ын гишүүн асан Л.Цог, Тагнуулын ерөнхий газрын дарга асан, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Монголын олон улсын ба үндэсний арбитрын арбитрч Ж.Энхнасан тэргүүтэй тус их сургуулийн үе үеийн төгсөгчдийн 160 орчим төлөөлөл оролцжээ.

erkhuu07-300x205 Эрхүүгийн Улсын их сургуулийн 100 жилийн ойн арга хэмжээнд Монголын төгсөгчид оролцов

erkhuu04-300x151 Эрхүүгийн Улсын их сургуулийн 100 жилийн ойн арга хэмжээнд Монголын төгсөгчид оролцов

ЭУИС-ийн үе үеийн төгсөгчдийн төлөөлөл

2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Эрхүүгийн их сургуулийн төгсөгч, алдарт зохиолч, нийгмийн зүтгэлтэн В.Г.Распутины нэрэмжит Эрдэм шинжилгээний номын сангийн хурлын танхимд тус сургуулийн захирал, академич Игорь ВячеславовичБычковЭрхүү хотын захирагч Дмитрий Викторович Бердников тэргүүтэй хотын захиргааны төлөөлөгчид,их сургуулийн үе үеийн төгсөгчдийн төлөөлөл болон гадаад, дотоодын зочдыг хүндэтгэн хүлээн авчээ.

Erkhuu-01-300x200 Эрхүүгийн Улсын их сургуулийн 100 жилийн ойн арга хэмжээнд Монголын төгсөгчид оролцов

erkuu02-300x199 Эрхүүгийн Улсын их сургуулийн 100 жилийн ойн арга хэмжээнд Монголын төгсөгчид оролцов

Арга хэмжээний үеэр их сургуулийн захирал, академич Игорь ВячеславовичБычков хэлсэн үгэндээ “Зөвхөн нэгдмэл ашиг сонирхол болон нягт хамтын ажиллагаа амжилтад хөтөлдөг гэж ойлгодог. Тиймээс ч бид хамтран ажилладаг  түнш байгууллагууд, тэдэнтэй тогтоосон харилцаагаа маш өндрөөр үнэлдэг. Өнөөдөр бид манай их сургуулийн баялаг түүхтэй 100 жилийн ойн баярыг тэмдэглэхээр хуран цуглаад байна. Та бүхний оруулсан хувь нэмэр их сургуулийн хөгжил дэвшилтэй салшгүй холбоотой. Хүрэлцэн ирсэн Та бүхэнд чин сэтгэлийн угаас их сургуулийн түүхт 100 жилийн ойн баярын мэндийг хүргэе!” гэжээ.

erkhuu06-300x200 Эрхүүгийн Улсын их сургуулийн 100 жилийн ойн арга хэмжээнд Монголын төгсөгчид оролцов

Эрхүү хотын захирагч Дмитрий Викторович Бердников хоёр улсын найрсаг харилцааны хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Монгол Улсын Их сургуулийн захирал Я.Төмөрбаатар, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн захирал Б.Очирбат, Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Д.Рэгдэл, Найрамдлын Нийгэмлэгүүдийн Монголын Эвлэлийн тэргүүн Ж.Гүррагчаа, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Монголын олон улсын ба үндэсний арбитрийн арбитрч Ж.Энхнасан, Хууль зүй, дотоод хэргийн яамны Гэрээ, эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга Т.Бат-Өлзий, МУБИС-ийн Гадаад хэлний сургуулийн Орос хэл, уран зохиолын тэнхимийн эрхлэгч С.Эрдэнэмаам нарт “Талархалын бичиг” гардуулсан байна.

erkhuu11-300x200 Эрхүүгийн Улсын их сургуулийн 100 жилийн ойн арга хэмжээнд Монголын төгсөгчид оролцов

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Монголын олон улсын ба үндэсний арбитрын арбитрч Ж.Энхнасан, МУБИС-ийн Гадаад хэлний сургуулийн Орос хэл, уран зохиолын тэнхимийн эрхлэгч С.Эрдэнэмаам нарт Эрхүүгийн Улсын их сургуулийн Эрдмийн зөвлөлийн шийдвэрээр төгссөн сургуулийнхаа нэр хүндийг өндөрт өргөж явааг нь үнэлэн тус их сургуулийн “Хүндэт профессор” цол олгосон байна.

erkhuu08-300x202 Эрхүүгийн Улсын их сургуулийн 100 жилийн ойн арга хэмжээнд Монголын төгсөгчид оролцов

10 дугаар сарын 26-ны өдөр Н.М.Загурскийн нэрэмжит Хөгжмийн театрт болсон баярын хурлын үеэр Монгол Улсын төрийн дээд шагнал “Алтангадас” одонгоор зургаан хүн, “Найрамдлын тэмдэг”-ээр дөрвөн хүнийг шагнасан бол Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Эрхүүгийн Улсын Их сургуулийг төрийн дээд шагнал “Сүхбаатарын одон”-гоор шагнасныг Монгол Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа ЭУИС-ийн захирал, академич Игорь Вячеславович Бычковт гардуулсан байна.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: 8900-4549