ТА ӨӨРТ БАЙГАА БОЛОМЖОО АШИГЛАН БИЗНЕСЭЭ ӨРГӨЖҮҮЛЭЭРЭЙ

2018-11-14 210

 

Өөрийн өрхийн болон хувийн бизнесээ эхлүүлээд тодорхой хугацаа өнгөрч байгаа хүн бүр ирээдүйг харж бизнесээ өргөжүүлэхийг хүсдэг. Гэтэл эдийн засгийн болон бусад асуудлууд тулгамдаж тэдэнд дарамт болдог байна. Иймд энэхүү гацааг шийдвэрлэх зорилгоор “Хасбанк”-наас жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд зориулсан бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлж буйг “Хасбанк”-ны Оргил салбараас танилцуулсан юм.

Өнөөдөр буюу 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр зохион байгуулагдсан тус өдөрлөг Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төвийн “сургалтын танхим”-д болж Хан-Уул дүүргийн үйлдвэр эрхлэгчид оролцож хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлд хэрхэн хамрагдах, тус банкнаас бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор хэрэгжүүлж буй бусад төрлийн үйлчилгээний тухай зэрэг шинэ мэдээ мэдээллээр хангагдлаа.

Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төвөөс өөрийн үйл ажиллагааны чиглэл бололн үйлдвэрлэгчидтэй хэрхэн хамтран ажилладаг тухай танилцуулж, “Хан-Уулд үйлдвэрлэв” сэтгүүлийн шинэ дугаар болон “Төсөл бичих аргачлал” гарын авлагыг тараан сурталчиллаа.

ТА ӨӨРТ БАЙГАА БОЛОМЖЫГ АШИГЛАН БИЗНЕСЭЭ ӨРГӨЖҮҮЛЭЭРЭЙ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

С.Амарсайхан: “Уншлагыг дэмжих 2021” хөтөлбөр хэрэгжсэнээр Улаанбаатарт номын сангүй цэцэрлэг ховор болсон

Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулагдаж буй "Номын баяр-2019" арга хэмжээ өнөөдөр Сүх

2019-05-24

“Номын баяр 2019”-ийн нээлтээр хотын Захирагчийн “Явуулын оффис” ажиллаж эхэллээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хотын даргаар томилогдсон

2019-05-24

Маргааш “МОНГОЛ БАХАРХАЛ” фестиваль болно

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР, СОЁЛ УРЛАГИЙН ИХ СУРГУУЛЬ ХАМТРАН ""БИД САЙН САЙХАНД

2019-05-24