Манай улс “Газарзүйн мэдээллийн систем”-ийн өдрийг 4 дэхь жилдээ тэмдэглэн өнгөрүүллээ

access_time 2018-11-16

 

Дэлхийд “Газарзүйн мэдээллийн системийн өдөр” буюу “GIS day”-г жил бүрийн 11 дүгээр сарын хоёрдох Лхагва гарагт газарзүйн мэдээллийн системийн технологийн хэрэглээ, хөгжил дэвшлийг тэмдэглэх зорилгоор газарзүйн чиглэлээр ажилладаг, судалдаг хэн бүхэнд зориулан нээлттэйгээр зохион байгуулж эхлээд 19 жил болж байна. Дэлхийн 300 гаруй улсад албан ёсоор “GIS day”-г тэмдэглэхээр бүртгүүлснээс манай улсад өчигдөр буюу 11 сарын 14-нд 4 дэхь жилдээ Монголын гео-мэдээллийн холбооноос “GIS day” өдөрлөгийг Мэдээлэл Технологийн Үндэсний Паркад зохион байгуулсан байна.
Монголын гео-мэдээллийн холбоо нь 2014 онд үүсгэн байгуулагдсан ба “Гео-уулзалт”, “Гео-семинар”, “ГМС-ийн өдөрлөг”-ийг тогтмол зохион байгуулан ажилладаг төрийн бус байгууллага бөгөөд улс орны олон арван салбарт ашиглагддаг энэхүү газарзүйн мэдээллийн системийн технологийн шинэчлэлт, хэрэглээ, хөгжлийн чиг хандлагын талаар харилцан туршлага солилцох зорилготойгоор энэхүү өдөрлөгийг зохион байгуулдаг байна. Тус арга хэмжээнд нийт 60 гаруй төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагын төлөөллүүд болох 200 гаруй мэргэжилтэн, эрдэмтэн, судлаач, багш, оюутан нар оролцсон үнэ төлбөргүй томоохон арга хэмжээ болж өнгөрлөө.
Энэхүү арга хэмжээ нь 2 үе шаттайгаар зохион байгуулагдсан ба үдээс өмнөх хэсэгт бодлого тодорхойлогч төрийн байгууллагаас эхлээд газарзүйн мэдээллийн системийг амжилттай ашиглаж, тус салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй томоохон хувийн хэвшлийн байгууллагуудын олон сонирхолтой илтгэлүүд танилцуулагдлаа.
Үүнд:
• “Газарзүйн мэдээллийн систем /ГМС/-ийн ArcGIS платформ”, “ArcGIS applications: Workforce for ArcGIS, Survey123, Drone2Map for ArcGIS
o Мон МЭП ХХК
• “Монгол орны газар ашиглалтын өөрчлөлтийн үнэлгээ”
o Монгол Орны UN-REDD Үндэсний Хөтөлбөр;
• “Газар зүйн нэр-Түүхийн түүчээ”
Газар Зохион Байгуулалт, Геодези Зураг Зүйн Газар;
• “ArcGIS систем нэвтрүүлэлт”
o Оюу Толгой ХХК
• “Байшин, орон сууцны туршилтын тооллогод“Collector for ArcGIS” прогам хангамж ашигласан туршлага, үр дүн”
o Монгол Улсын Үндэсний Статистикийн Хороо;
• “Нисгэгчгүй нисэх төхөөрөмж /UAV/, түүнд суурилсан ЛиДАР мэдрэгчийг ашиглан 3 хэмжээст зураглал хийж гүйцэтгэх”
o Инженер Геодези ХХК
Үдээс хойш арга хэмжээ нь “Гео-семинар” хэлбэрээр зохион байгуулагдаж “ArcGIS Pro програм хангамжийн танилцуулга, хэрэглээ” сэдвээр сургалт зохион байгуулсан байна.
Өдөр ирэх тусам хурдтай хөгжиж буй техник, технологийн эрин зуунд гео-мэдээллийн салбарын ач холбогдлыг таниулах, олон нийтэд сурталчлах, мэдээллээр ханган ажилладаг Монголын Гео-мэдээллийн Холбооны хамт олонд цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе!
Жич: Тус өдөрт хэлэлцэгдсэн илтгэлүүдийг https://www.facebook.com/geomedeelel/, http://www.geomedeelel.mn татаж авч үзнэ үү.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: 7711-6060