“ХАРВАРД”-ЫН ИХ СУРГУУЛИЙН ОЮУТАН БҮСГҮЙ ЭХ ОРНЫХОО НЭРИЙГ ӨНДӨРТ ГАРГАЖ ЧАДЛАА

2018-11-19 550

 

“Мисс Азиа Америк” төслийн эцсийн шатны шалгаруулалт Америкийн Нэгдсэн Улсын Лос Анжелес хотноо Монголын цагаар 2018 оны 11 сарын 18-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаагийн тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн Харвардын их сургууль болон дэлхийд нэр хүнд бүхий LACC-ийн их сургуулийн оюутан Оюун-Далай овогтой Цацрал амжилттай оролцлоо. Тэмцээний өмнөх үе шат болгонд тэрээр амжилт гарган бусдыгаа тэргүүлсээр тэмцээний финалын өдөр Мисс Азиа Фотомисс /Photogenic Miss / авардсын ялагч болсон бол өмнөх жилүүдийн амжилтыг ахиулан ах удаа Монгол оролцогч 2018 оны “Мисс Глобал” буюу “Miss Global Ambassador” ялагчийн титмийг эх орондоо авчирлаа. Тэмцээний дараах олон улсын хэвлэлд өгсөн ярилцлагадаа тэрээр “Сүүлийн 10 жил турш тасралтгүй хийж буй бусдад зориулсан хүмүүнлэгийн үйлсээ цаашид үргэлжлүүлэхдээ уг тэмцээнээр дамжуулан олон улсын томоохон хүмүүнлэгийн ажлуудыг Монголдоо нэвтрүүлэх зорилготойгоор оролцсон” хэмээн дурджээ.

Эх орны нэрийг өөрсдийн эрдэм мэдлэг, мэргэжлийн ур чадвар, гоо үзэсгэлэн, нийгэмд чиглэгдсэн олон ажлаараа гаргаж буй эмэгтэйчүүдийн төлөөлөл болж бусдад эерэг үлгэр дуурайлалыг авчирч буй О. Цацралдаа цаашдын хичээл сурлага, хүмүүнлэгийн ажилд нь амжилт хүсье.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЗӨВ ТУСГАЛ: Хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга

Стейси Шиффердикер “Эерэг Хүмүүжил” мөн Доктор Катрин Керсигийн “Эерэг Сахилгажуулах 101 аргачл

2019-05-20

МҮИС “УЛААНБААТАР МАРАФОН 2019”-д 1000 ОЮУТНАА НЭГДҮҮЛЖЭЭ

"МҮИС брэндээр оюунаа гоёцгооё” уриатай МҮИС энэ Бямба гарагт болох “Улаанбаатар марафон 2019”-

2019-05-18

Экспресс чиглэлийн автобус ирэх даваа гаригаас иргэдэд үйлчилж эхэлнэ

Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, сайжруулах, автобусны эргэлтийг богино б

2019-05-17