АДТАЙ СЭРГЭЛЭН ЖҮЖИГЧИН А.ГАНЧИМЭГИЙН 10 ФАКТ

access_time 2018-11-25

Амжилт.ком мэдээллийн сайтаас Топ 10 факт бэлтгэн хүргэж байгаа билээ. Энэ удаа бид Адтай сэргэлэн жүжигчин А.Ганчимэгийн 10 фактыг хүргэхээр бэлтгэлээ.

1.Адтай сэргэлэн дүр төрх аашаараа урлагт нэрээ цуурайтуулж яваа жүжигчин бүсгүй маань  1990 онд Улаанбаатар хотод төржээ. Айлын дунд хүүхэд бөгөөд 84-р сургуульд анх суралцаж байсан.

2. Анх хуучин циркийн акробатын дугуйланд явдаг байсан бөгөөд гурван жил нугарч байжээ.  А.Ганчимэг онц сурдаг байсан болхоор ес, аравдугаар ангиа нэг жил  хамт сурч төгсчээ.

3. 2010 онд Соёл урлагийн их сургуульд суралцаж жүжигчний мэргэжил эзэмшсэн . Тэрээр сургуулиа төгсөөд шууд УДЭТ-т жүжигчнээр  ороод хоёр жил ажиллаж байна. Жүжигчин А.Ганчимэгийн анхны уран бүтээл нь “ Халуун сэтгэл ”  кино ажээ.

4. Тэрээр  Жульетта дүрд тоглохыг хамгийн их хүсч мөрөөдөж явдаг ажээ. Түүхэн дүрд тоглож, өөрийгөө сорихыг хүсдэг гэдгээ ч нууддаггүй сэргэлэн бүсгүй маань удахгүй хүсэл зорилгоо биелүүлэх биз ээ. Хэцүү анги” олон ангит киноны Зулаагийн дүрээр олны танилж болж, чадварлаг сайн жүжигчин гэдгээ Гамлет жүжгийн Офилиягийн дүрийг чадварлагаар бүтээж баталсан билээ.

5. Ноомойгоод хажууд байхадаа уйтгартай эрчүүдэд дургүй .  Зоригтой, хөгжилтэй, үнэнч хүмүүс надад таалагддаг ажээ.  Хайрын рамонс нь бүтэлгүйдсэн хөөрхөн жүжигчин маань одоо ч ганц бие ээж.

6.А. Ганчимэг 8-р анги хүртлээ бараг хонгоо хүрсэн урт үстэй байсан. Атганд үлдсэн эрдэнэ киноны гол дүрийг бүтээхдээ үсээ хусуулсан нь олон хүмүүсийг гайхшруулж бас харамсуулж чадсан.

 

7. Багаасаа л өөрийн гэсэн зорилготой зорьсон ажилдаа тууштай зүтгэдэг нэгэн байжээ. Тэрээр 8-р ангийн урлагийн үзлэгээр хамтлагын бүжигт орчихоод муу бүжиглэсэн гэж  өөрөө өөрийгөө зэмлээд 00-н хажууханд хоёр хөлөө жийчихээд уйлж байсан удаатай. Энэ их хичээл зүтгэл адтай жүжигчинг өнөөдрийн амжилтын индэрт гарахад нөлөөлсөн нь дамжиггүй ээ..

8.“Хувьсал продакшнд” харъяалагдаж уран бүтээл хийх болсон тэрээр “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” “Зүрхээр наадагч” , Атганд үлдсэн эрднэн зэрэг бүтээлүүд дээр өөрийгөө харуулаад амжсан.

 

9. А.Ганчимэг хувийн амьдралын тухайгаа хэнд ч ил гаргаагүй ,эрчүүдтэй нэр холбогдоод байдаггүй нэгэн. А.Энхүүштэй үерхэж Оюухай гэх нэртэй  нэг охинтой болсон ч удахгүй салсан.  2013 онд Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэгээр шагнагдсан. “Academy awards Mongolia 2014” наадамд шилдэг эмэгтэй туслах дүрийн эзэн болсон.

10. Хамгийн дургүй зүйл бол гадуур гарч ууж иджх шоудах үнэн голоосоо дургүй ажээ. Тэрээр “Тэнгэрийн хүү” жүжигт Модунь Шаньюгийн гүнж Шивагийн дүрийг бүтээсэн ч оронд өөр жүжигчин солигдсон ажээ. Гэвч түүний хагас нүцгэн төрх олон нийтэд нэгэнтэй түгсэн билээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: 7711-6060