УЙГАГҮЙ ТЭМЦЭГЧ УИХ-ЫН ГИШҮҮН С.ЖАВХЛАНГИЙН 10 ФАКТ

access_time 2018-11-25

Амжилт.ком Мэдээллийн сайтаас бэлтгэдэг Топ 10 факт энэ удаа  УИХ-ын гишүүн С.Жавхлангийн 10 факт хүргэхээр бэлтгэлээ.
1.Самандын гэр бүл 5 хүүхэдтэй түүний дөрөв дэх нь Жавхлан хэмээх улаан хацарласан хүү. С.Жавхлан 1980 оны 2 дугаар сарын 21 нд Увс аймгийн Улаангом хотод төрсөн. Анх хоёрдугаар ангиасаа дунд сургуульд дэвшин орж байсан бөгөөд их онц сурлагтай хүүхэд байжээ.


2. Цэл залуухан нас буюу 25 насандаа Монгол Улсын Гавъяат цол хүртэж байсан.


Оюутны ширээнээс дуулж эхэлсэн гавьяат С.Жавхлан өдгөө тэр үетэй нь харьцуулах юм бол стиль имиджийн хувьд тэнгэр газар шиг л зөрүүтэй болсон. Зураасан нүдтэй, туранхай шар залуу биедээ баймгүй хоолойгоор дуулахад нь хүн бүхэн алга ташин хүлээж авч байсан цаг саяхан. Харин эдүгээгийн Жавхлан европ хувцаснаас татгалзан, үсээ ургуулан заримдаа бүр сүлжих, үг хурц үйлдэл нь ширүүсч өөрийн шинэ байр сууриа хээв нэг олжээ.

3. Самандын Жавхлан нь 2003 он соёл урлагийн их сургуулийг Дуурийн дуулаач мэргэжилээр төгсөн. Тэрбээр Нийтийн дууны ханхүү хэмээн цолыг нэгэнтээ хүртсэн нэгэн билээ. Гэвч урлагийн тайзаа өөрчилж 2016 онд Монгол Улсын Их Хуралд бие даан нэр дэвшиж ялалт байгуулж өдгөө УИХ-ын гишүүнээр ажиллаж байна. Монгол угсаатны дунд танигдсан зохиолын дуучин, улс төрч.


4. Улс төрд орох гараагаа Гал үндэстэн холбоонд нэгдэж Монголоо аврах их үйлсэд мордсон нэгэн юм.


5. С.Жавхлан 2007 онд “Торгоны зам” компанийн захирал Гантөмөрийн охин, Ховдын уугуул, Германд эмчийн мэргэжил эзэмшиж ирсэн Долгормаатай ханилж Юм-Агь нэртэй нэг охинтой болсон ч удалгүй салжээ. 2010 онд Архангайн Булган сумын уугуул, уртын дууны “Шуранхай” хамтлагийн дуучин (1984 онд төрсөн) Гантөгсийн Эрдэнэчимэгтэй гэрлэж Үжингүнж Өдрийнцолмон гэх нэртэй охидуудтай болжээ.Өдгөө 4 хүүхэдтэй. Эхнэрээ хөдөө аваачин араг түшүүлэн төрүүлж олныг цочирдуулж байсан. Монгол ёс заншил өв уламжлалаа дээдлэн эрхэмлэн сурталчилж байгаа гэр бүл билээ. Эрхэм гишүүн С.Жавхлан тойргийнхоо иргэдийн дунд буюу Гачуурт тосгондоо амьдардаг. Найман ханатай гэрийнхээ хажуунд хаустай ажээ.


6. МУГЖ, дуучин С.Жавхлан 2016 оны УИХ-ын сонгуулиар МАН-ын П.Анужин, АН-ын Д.Арвин, МАХН-ын Ц.Төмөрбаатар нартай нэг тойрогт өрсөлдөж, ялалт байгуулсан. Ингээд олны хайртай дуучин маань урлагийн тайзнаас улс төрийн тогоо руу шилжсэн билээ. Монголын төрд нэгэн шинэ дүр төрх, имижийг бий болгосон тэрбээр сонгуулийн сурталчилгаанаасаа эхлээд л үндэсний хувцсаар гангарч, үхэр тэрэг, морь хөлөглөж, УИХ-ын гишүүний тангараг өргөхдөө Төрийн ордны гадаа 99 морьтон дагуулан ирж, ташуураа барин, ордны босгыг алхсан нь содон үйл явдал болсон.

7. Бие дааж ялалт байгуулсан цор ганц гишүүн бөгөөд “Улстөрд мэдлэгтэй гэхээсээ илүү мэдрэмжтэй хүмүүс орох хэрэгтэй” үздэг. Тэрбээр сонгуулийн мөрийн хөтөлбөрөө “Таны мөрөөдлийг хөтөлбөржүүлье” хэмээн нэрлэж, “Хүлээн зөвшөөрөх үү” нэртэй уриаг дэвшүүлсэн.


8. Урлагийн ертөнцөөс хамгийн их улс төржсөн гэх С.Жавхлан нь “Хамаг монгол төсөл” Тэмээн жингийн цуваа, “Нутаг хөдөлгөөн” гэх мэт нийгмийн хамарсан олон төсөл санаачлан хэрэгжүүлсэн ажээ.


9. Манай улсын газарт гишгэх эрхгүй” гэсэн утгатай үг хэлснээр тус улсынхан түүнд ийм арга хэмжээ авсан байна. Түүгээр ч зогсохгүй түүний цомгийг хэвлэхгүй гэдгээ мэдэгдсэн байна. Үүнд бухимдсан дуучин “Намайг битгий ад үз” нэртэй уран бүтээл хийжээ. Энэ дуунд нь “Миний очих газар намайг битгий ад үз, Мөнхөд би үлдэхгүй ч монголчууд чамайг залахгүй” гэсэн үг гардаг аж. Дууныхаа шүлгийг ч өөрөө бичиж байсан удаатай.


10. Засгийн газрыг огцруулах тухай асуудал бужигналдаж байгаа энэ үед УИХ-ын гишүүн С.Жавхлангийн байр суурь хурцаар тавигдаж байгаа билээ. “…УИХ-ын гишүүд намайг тойрч эргэлдээд байгаа. Чи яах гэж байна гээд асуугаад байна. Надад ямар ч хайртай болчихов оо..” хэмээн хошигнон сууж байгаа нь ард түмэний итгэлийг улам бадрааж байна.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: 7711-6060