ЦАРАЙЛАГ ЧАДВАРЛАГ ТОП 10 ЭМЭГТЭЙ НЭВТРҮҮЛЭГЧ

access_time 2018-11-25
note Топ 10

Амжилт.ком мэдээ мэдээллийн сайт Топ-10 мэдээ мэдээллийг  уншигчиддаа хүргээд багагүй хугацаа өнгөрсөн билээ. Айл бүрийн хойморт урилгагүй зочлох цэнхэр дэлгэцээр үдэш бүр үзэгчидтэй учран золгодог хүмүүс бол нэвтрүүлэгчид. Цаг үеийн мэдээ мэдээллийг ард олондоо хүргэхийн хажуугаар нэвтрүүлэгчид тухайн телевизийнхээ нүүр царай болсоор ирсэн хүмүүс юм. Бид энэ удаа царайлаг, чадварлаг Топ 10 нэвтрүүлэгч бүсгүйчүүдийг онцлохоор бэлтгэлээ.

1. МУСГЗ  Ж.Бямбаа

ХАА-н дээд сургуулийн ХАА-н нэгдлийн эдийн засагч  мэргэжлээр  төгсөж байжээ. Ажлынхаа гарааг  ууган телевиз болох МҮОНРТ-ийн  38 жил нэвтрүүлэгчээр ажиллаж ард түмэндээ хүндлэгдсэн нэгэн. Тэрээр хүүхэлдэйн, баримтат кино,  уран сайхны  5000 гаруй кинонд дуу оруулсан.

2.Нэврүүлэгч Д.Нарантуяа

МУСГЗ Нэвтрүүлэгч Д.Нарантуяаг ард түмэн маань дуу хоолойгоороо нэгэнтээ танигдсан гайхалтай нэвтрүүлэгчийн нэг юм. МҮОНРТ-ийн ууган нэвтрүүлэгч нарын нэг билээ. 1975 онд Монгол Улсын Их Сургуулийг орос хэлний багш мэргэжилээр төгсөж төгсөөд Дээд боловсролын хороонд хувиарлагдаж ажлын гараагаа эхлүүлж байжээ. Багаасаа нэвтрүүлэгч болгох хүсэлтэй байжээ.

 

3.Монгол HD телевизийн нэвтрүүлэгч С.Чимгээ

СУИС-ийн жүжигчний ангийг төгссөн хэд хэдэн кинонд дүр бүтээсэн МҮОНРТ-ийн ууган нэвтрүүлэгчдий нэг. 48 гаруй жилийг хамтдаа үдсэн тэрбээр одоо Монгол HD телевизийг сонгож ажил карьертаа зоригтой өөрчлөлт хийсэн нэгэн. Түүний аядуу зөөлхөн дуу хоолой ямар ч нэвтрүүлэгийг чимдэг билээ.

4. МҮОНРТ-ийн  нэвтрүүлэгч Б.Ичинхорлоо

СУИС-ийг жүжигчний мэргэжлээр төгссөн загвар өмсөгч, хэд хэдэн кинонд дүр бүтээсэн. МҮОНРТ-ийн нүүр царай болж яваа авьяаслаг, чадварлаг нэвтрүүлэгчдийн нэг бол Б.Ичинхорлоо. Цэнхэр дэлгэцээр үдэш бүр үзэгчидтэйгээ уулздаг, үзэгч олны хүндлэлийг хүлээсэн чадварлаг нэвтрүүлэгч гэдэгтэй маргах хүн гарахгүй биз ээ.

5.Нэвтрүүлэгч Г.Оюунцэцэг

1990-ээд оноос эхлэн нэвтрүүлгийн хөтлөл хийж дуу хоолой, дүр төрх нь танил болсон хүн. Телевизийн салбарт 40 гаруй жил ажиллаж байгаа тэрээр өөрийн өнгө төрх имиж дуу хоолойгоороо гайхагдаж ирсэн. Мөнхийн залуу гэх цолыг ч олж авсан тэрээр биеэ өөгүй сайхан авч явдаг гайхалтай бүсгүй билээ.

6. Нэвтрүүлэгч Б.Гантигмаа

Анх сэтгэл судлаач мэргэжилтэй болохыг хүсч байсан ч өөрийнхөө авъяасаар нэвтрүүлэгч болсон түүнийг уяхан дуу хоолойгоор нь андашгүй мэднэ. Москвагийн радиад ажиллаж байсан  манай ууган нэвтрүүлэгч нарын нэг яахын аргагүй мөн билээ. Тэрээр урлагийн гэрт өссөн. Орос школе эзэмшсэн цөөхөн нэвтрүүлэгч нарын нэг юм.

7.  Нэвтрүүлэгч Д.Одзаяа

2011 онд Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийг Гадаад харилцааны менежер-Англи хэлний орчуулагч мэргэжлээр төгсөөд, төгссөн цагаасаа хойш МҮОНТ-д нэвтрүүлэгчээр ажиллаж байгаа туршлагатай нэвтрүүлэгч бүсгүй билээ. Түүний уянгалаг хоолой туршлага чадварыг фенүүд нь биширдэг билээ.

8.Нэвтрүүлэгч Л.Дөлгөөн

ТВ5 телевизээс ажлынхаа гарааг эхлүүлж байсан сэргэлэн царайлаг нэвтрүүлэгч бүсгүй маань багаасаа л нэвтрүүлэгч хөтлөгч болохыг хүсдэг байжээ. Америкт багагүй олон жилийг өнгөрүүлсэн тэрээр тун чадварлаг өөрийн гэсэн донжийг имижийг телевизийн салбарт нэгэнтэй олсон.

9. Нэвтрүүлэгч Н.Нандинцэцэг

Монголын Үндэсний Телевизд ажиллаж ажлын гараагаа эхлүүлж байсан. Нандиагийн шоу нэвтрүүлгээрээ олонд танигдсан тэрээр чамгүй сайн нэвтрүүлэгч билээ.

10. Нэвтрүүлэгч Г.Гэрэл

Өглөөний хүн гэх тодотголтой нэвтрүүлэг Г.Гэрэл . Есдүгээр ангийн жаахан охин МҮОНТ-д ажилд орж байсан бол одоо тус байгууллагын чадварлаг хөтлөгч, сэтгүүлч нарын нэг болжээ. Уяхан хоолойгоороо олонд танигдсан сэргэлэн бүсгүй маань багаасаа л телевизийн урлагт дуртай байжээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: 7711-6060