УГААГЧ, БИЧЭЭЧ, ЗАГВАР ӨМСӨГЧ Э.ОДГЭРЭЛИЙН 10 ФАКТ

access_time 2018-11-25

1. “Мөнхийн залуу” моделийн ганц бие байдаг шалтгаан
Цуутай хүүхэн хуримгүй гэж нэг үг бий. Цуутай хатагтай маань бас ч хоосонгүй. Газар дээрх ганц охиныхоо талийгаач эцэгтэй хуримаа хийж байсан. Гэхдээ түүн шиг сайхан, дээр нь олны анхааралд, хэтэрхий олон эрчүүдийн хүсэмжит харцан дунд нөхөр нь байна гэдэг хэцүү биз. Амьдралд олон янзын сонголт гарч ирдэг. Ихэнх эмэгтэйчүүд өөрсдийнхөө сонголтыг гэр бүлийн аз жаргалтай амьдралаар шийддэг бол Топ хатагтай тэс өөр сонголт хийсэн. Хүмүүс түүнийг таарч тохирох хань олдохгүй ганц бие явдаг гэж бодож болох ч үнэндээ түүний нэг нууц бол Э.Одгэрэл ганц бие явахыг өөрөө шийдсэн хэрэг. Гэрийн эзэгтэйн амьдралд дахиж хөл тавих хүсэлгүй бөгөөд ганцаараа чилийсэн олон өвлийг туулах зориг нь түүний бусдаас өөр гэдгийг нотлох мэт.

2.Э.Одгэрэл багадаа ээждээ зориулж шүүдрийн ус цуглуулж, цай чанаж өгч байжээ. Түүний ээж Кино үйлдвэрт ажилладаг байсан бөгөөд “Давааны цаана даваа” киноны зураг авалтын үеэр бяцхан Одгэрэл навч болгоны дор аяга тосоод, даарсан хөлөө үнээний халуун хэвтэр дээр гишгэж дулаацуулсаар балга хүрэхгүй шүүдрийн ус авчирч, ээждээ өгч байсан аж.

3. Дунд сургуулиа төгсөөд “Халдвар судлал”-д угаагч хийдэг байхад нь Н.Соёлмаа хатагтай, одоогийн “Донж” төвийн Б.Төгөлдөрийн ах, талийгаач Б.Түвшин хоёр түүнийг “олж ирсэн” байна. Дараагаар нь “Шилмэл загварын ордон”-д бичээчээр ажиллаж эхэлжээ. Тэр үед буюу 1988 онд анхны “Гоёл” наадам болсон. Энэ наадам загвар зохион бүтээгчдийн гэхээсээ илүү загвар өмсөгчдийн дундах өрсөлдөөн болсон гэхэд болно. Харин түүний гуравдугаар байрын тавцанд угаагч байсан бичээч Э.Одгэрэл зогсож байлаа.

4.Топ модель маань ээмэг зүүх тийм ч дуртай биш. “Ээмгээ тайлахаар яг л оймсоо тайлсан мэт таатай байдаг” хэмээж байсан бөгөөд түүнд ердөө 4-5 ээлжийн ээмэг бий гэнэ. Харин тэрбээр гоёлын зүүлт, гутал, даашинзны арвин “сан”-тай бөгөөд үүгээрээ хэзээ нэгэн цагт үзэсгэлэн гаргана хэмээн хошигнож байсан удаатай.

5. Тэрээр сэтгэл судлаач С.Энхболдтой гэр бүл болж 10 жил ханилжээ. Энэ хугацаанд охинтой болж ээж, аав болцгоосон. Гэвч өөрөөс нь нилээд олон ах нөхөр нь түүнийг загварын ертөнцөөс өөр сонголт хийхийг нэг бус удаа сануулсан нь эцэстээ салах шалтгаан болсон гэгддэг.

6.Э.Одгэрэл гадаадаар аялах, дэлгүүр хэсэхдээ гоёмсог лаа худалдан авахаас хэзээ ч татгалздаггүй. Харин түүний хамгийн дуртай амттан “цефир”.

7.Тэрээр архи, дарснаас илүү оргилуун дарс уух дуртай. Харин олон жилийн өмнө оргилуун дарсанд “шартаж” долоо хоногийн дараа л эл “шок”-ноос гарч байжээ.

8. Улаанбаатар хотдоо хамгийн өндөрт тооцогдох “Blue Sky Tower” цогцолборт нүүн орсон гэдэг. Тансаг гэрээ гурван тэрбумаар худалдан авсан. Түүнтэй Д.Дагвадорж, Г.Өсөхбаяр, Н.Энхбаяр нар хөрш гэдэг.

9. Түүнд анхны захиа их эрт буюу гуравдугаар ангид ирж байжээ. 5б-ийн нэгэн шар хөвгүүн парампушкин цаасан дээр “хоёулаа үерхэе” гэсэн захиаг анх өгч байжээ. Аравдугаар анги хүртлээ утсаар ярьдаг байсан боловч үерхдэгчгүй, уулздагчгүй. Харин таарахаараа “шар муур шартай даа шарсан маханд дуртай дай” гэж шоолоод зугтаачихдаг байсан гэнэ.

10.Мөнхийн залуу хатагтайн хоолой нэг л биш гэх бөгөөд өөрөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрдөг. “Өөрийнхөө хоолойнд дургүй, яаж дуугараад байгаагаа ч ойлгодоггүй” гэж ярилцлага өгч байсан удаатай. Гэтэл олон жилийн өмнө “жинхэнэ” залуу байх цагтаа тэрээр хоолойндоо итгэлтэй, тэр бүү хэл, хамтлагийн гишүүн хүртэл явсан байх юм. Тэрээр хүүхэд ахуй насандаа “Найрамдал” нэртэй хамтлагт дуучин явсан гэнэ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: 7711-6060