Монголын хамгийн өндөр 10 ноён оргилууд…

access_time 2018-11-25
note Топ 10

1.Алтай Таван Богд Хүйтэний оргил-дтд 4374м
Монгол Алтайн нурууны хамгийн өндөр уул болох Алтай Таван Богдын ноён оргил Хүйтэн оргил нь Монгол улсын хамгийн өндөр цэг юм. Мөнх цаст энэхүү оргил нь далайн түвшнөөс дээш 4374м өргөгдсөн. Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд орших бөгөөд Монгол Хятадын хилийн дагуу оршдог.
Анх 1956 онд Монголын уулчид Хүйтэн оргилд авирч байсан. Хүйтэн Оргил нь 2013 онд үндэсний газарзүйн хүрээлэнгээс гаргасан авирууштай шилдэг арван уулын жагсаалтын нэгт бичигджээ

2.Мөнх Хайрханы нуруу-Таван хумст-дтд 4362м
Мөнххайрханы нуруу нь Монгол-Алтайн гол нурууны хэсэгт, баруун хойноосоо зүүн урагшаа 80 км орчим урт үргэлжлэх ба ноён оргил нь баруун хойд хэсэгтээ 4362м үнэмлэхүй өндөрт өргөгдсөн Таван Хумст оргил юм.Эртний мөстлөгийн ул мөр хүчтэй илэрсэн байх ба 2-3 удаа мөстлөгт автаж байсан. Уулс нь шовх, нэн шовх оройтой, хэм тэгшгүй эрс, нэн эрс хажуутай, хотгор гүдгэрийг өөрчлөгч гадаад болон дотоод хүчний нөлөөллийн улмаас уулын чулуулаг нурах нуранга үүсэх үзэгдэл байнга ажиглагддаг.

3.Алтай Таван Богд-Наран-дтд 4285м
Алтай Таван Богд ууланд Хүйтэн, Найрамдал, Малчин, Бүргэд, Наран, Цагаан Суварга гэсэн 6 мөнх цаст оргилууд байдаг.

4.Алтай Таван Богд-Найрамдал-дтд 4192м
Найрамдал оргил нь Монгол, ОХУ, БНХАУ-н хилүүдийн уулзвар, гурвалсан цэг юм.

5.Алтай Таван Богд-Цагаан суварга-дтд 4152м
Алтай Таван Богд ууланд Хүйтэн, Найрамдал, Малчин, Бүргэд, Наран, Цагаан Суварга гэсэн 6 мөнх цаст оргилууд байдаг.

6.Даривын нуруу Сутай уул-дтд 4090м
Сутай хайрхан уул нь цаст Гималайн уулсаас тасарч Алтайн нурууны нэгээхэн хэсэг, Баатар хайрхан уулын зүүн хэсэгт хүй цөглөн урган тогтсон хэмээн эртний домогт өгүүлдэг. Эрт цагт Сүүтэй уул хэмээх нэрлэдэг байснаас улбаалан Сутай хайрхан уул гэж нэрлэдэг болжээ. Эрт цагт хүмүүс уг уулнаас зэрлэг үхэр буулган гаршуулж, сүүг нь саан ахуй амьдралдаа хэрэглэдэг байснаас үүдэн Сүүтэй уул хэмээн нэрлэдэг байсан гэх домог тайлбар бий.

7.Алтай Таван Богд-Бүргэд-дтд 4068м
Алтай Таван Богд ууланд Хүйтэн, Найрамдал, Малчин, Бүргэд, Наран, Цагаан Суварга гэсэн 6 мөнх цаст оргилууд байдаг.

8.Алтай Таван Богд-Малчин-дтд 4051м
Алтай Таван Богд ууланд Хүйтэн, Найрамдал, Малчин, Бүргэд, Наран, Цагаан Суварга гэсэн 6 мөнх цаст оргилууд байдаг.

9.Хархираа – 4037м
Хархираа, Түргэн голын сав газарт Увс нуурын ай савын дархан цаазат газрын Увс нуур, Түргэний уул, Цагаан шувуутын хэсэг хамаардаг ажээ.
Далайн түвшнээс дээш 4037 м өргөгдсөн Хархираа, далайн түвшнээс дээш 3965 м өргөгдсөн Их Түргэний уулс нь Алтайн нурууны салбар уулс юм.

10.Отгонтэнгэр – дтд 4021м
Отгонтэнгэр уул нь Монгол Улсын баруун бүс, Завхан аймгийн нутагт орших Хангайн нурууны хамгийн өндөр уул юм. Энэхүү уул нь хангайн нурууны тахилгатай, ариун дагшин уул бөгөөд Монголчууд эртнээс нааш тахиж шүтэж ирсэн байна. Далайн түвшнээс дээш өндөрт өргөгдсөн учраас уулын оргил хэсэг нь мөнх цас, мөстэй.
Отгонтэнгэр хэмээх нэр нь түрэг, монгол хэлний дундынх гэгдэх “Отхан” буюу “Галын хаан, голомт сахигч”, монгол хэлний эртний үгийн санд “Этүгэн” буюу “Анхны эх газар” хэмээсэн унаган монгол үг ажээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: 7711-6060