fbpx

УИХ-ын ээлжит бус сонгуулийг яаралтай зарлан явуулъя

2019-01-07 307

Ардчилсан намын Удирдлагын зөвлөл өнгөрсөн бямба гаригт /2019.1.5/ хуралдаж, УИХ, Засгийн газар, НИТХ-д үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор “Улс төрийн шийдвэр” гаргажээ. Энэ талаар Ардчилсан намын удирдлагууд танилцуулж байна.

Тэд энэ талаар хэлэхдээ “2016 оны ээлжит сонгуулиар УИХ-д 65 суудал авч дийлэнх олонхыг бүрдүүлсэн МАН өнгөрсөн гурван жилийн хугацаанд амлалт болон мөрийн хөтөлбөрөө ор тас умартаж, төр удирдах чадваргүй болохоо хангалттай харууллаа. Төрийн бүхий л шатны албан тушаалыг 60 тэрбумын гэх сүлжээгээр арилжаалж, ЖДҮ сан гэх мэт иргэдэд шууд очих ёстой боломжийг хулгайлан зохион байгуулалттай гэмт хэрэг үйлдсэн МАН-ын бизнес улс төрийн бүлэглэлийн зөрчилдөөн нь Монгол төрийг бүрэн мухардалд орууллаа” гэлээ.

Мөн төрийн бүхий л шатанд эрх баригчдын талцал хуваагдал нүүрлэж, УИХ нь гишүүн дутуу, Засгийн газар нь бүрэлдэхүүн дутуу, нийслэл нь удирдлагагүй, 21 аймгийн ИТХ нь хуваагдмал байдалд орлоо. АН нь үүссэн нөхцөл байдалд дүгнэлт хийн, мухардлаас гарах гарцыг УИХ-ын ээлжит бус сонгууль яаралтай зарлан явуулж, нийт ард түмнээр эрх баригчдын үйл ажиллагааг зайлшгүй дүгнүүлэх шаардлагатай гэж үзэж байна гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Энх цагт эр цэргүүд эндсээр байгаад хариуцлага хүлээх дарга ч, цэрэг ч алга

  М.МӨНХТУНГАЛАГ, ҮНДЭСНИЙ ШУУДАН Мөрдэс нэгт байлдагч нь буу алдсанаас, мориноос уна

2019-06-24

Т.Энхсайхан: 14 хонож байхад Ц.Нямдорж сайд яам дээрээ нэг ч удаа ирсэнгүй

  “Ц.Нямдоржийг огцруулах хөдөлгөөн”-ий тэргүүн Т.Энхсайхан өнөөдөр мэдээлэл хийлээ.

2019-06-24

ТОЙМ МЭДЭЭ: Нийслэлийн ажил өнгөрсөн долоо хоногт

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон нийслэлийн харьяа газар, агентлагуудын зүгээс 2019 он

2019-06-24