Охиныхоо амийг Э.Одонтунгалаг, Э.Нэмэхбаяр нараас нэхнэ гэв

access_time 2019-01-07

-ЦАГДААГИЙНХАН ХЭЭЛЬ ХАХУУЛЬ АВСАН ГЭВ-

Өнөөдөр “Охидын түүх” төрийн бус байгууллагатай хамтран талийгаач Ч.Чамин-Эрдэнийн ээж хэвлэлийнхэнд хандан мэдээлэл хийлээ. Тэд мэдээллийн үеэр ямар нэгэн асуултад хариулахгүй гэдгээ мэдэгдэж байв.

Охидын түүх ТББ-ын тэргүүн Э.Цэцэгсайхан хэлэхдээ:Өнөөдрийн хүртэл талийгаачийг амиа хорлосон, хар тамхи хэрэглэсэн гэх зэргээр янз бүрээр ярьж байна. Нарийн мэдээлэл би өгч чадахгүй. Энэхүү хэрэг хаагдах шатандаа явж байсан бол дахин шалгагдаж эхэлж байна. Өмнөх өмгөөлөгч нар нь хоёр сая төгрөгийн урьдчилгаа аваад алга болсон байсан. Энэ мөнгийг буцаагаад өгөөч гэж хэлмээр байна. Хохирогчийг битгий буруутгааж хэлмээр байна. Олон жил хамт загвар өмссөн хүмүүсээс нэг ч хүн олж хараагүй. Манай төрийн бус байгууллага ар гэртээ нь хамт явах цэг хүртэл явна. Э.Булгамаа өмгөөлөгчтэй удаа дараа хүсэлт гаргаснаар шинээр өмгөөлөл авах гэж байна. Талийгаачийн ээж Б.Чимгээ гэх хүн сэтгэл санааны хүнд цохилтонд байна. Үүрээр ганц хоёр цаг унтдаг. Охиныхоо задлан шинжилгээнд орж гарч  ирээд бүүр сэтгэл санааны шоконд орсон байдалтай байна.

Талийгаач Ч.Чамин-Эрдэнийн ээж Б.Чимгээ хэвлэлийнхэнд хандан өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн юм. Тэрээр хэлэхдээ:

-Э.Одонтунгалаг, Э.Нэмэхбаяр хоёр өнөөдрийг хүртэл надтай холбоо бариагүй байна. Миний охин харанхуй хонгилд хэвтэж байхад тэр хоёр гадаадад жаргаад байж байна. Энэ хоёр хэрэгт холбоотой учраас би охиныхоо амийг нэхнэ. Энэ хоёрт би гомдолтой байна. Ч.Гэрэлхүү бол миний охины нагац ах нь байгаа юм. Цагдаагийн байгууллагынхан хахууль авсан. Надад баримт байгаа. Одоохондоо дэлгэх болоогүй гэв.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: 7711-6060