fbpx

Хойд Солонгосын удирдагчийн 35 насны төрсөн өдөр тохионо

2019-01-07 242

Хойд Солонгосын Удирдагч Ким Жон Уны мэндэлсэн өдөр маргааш /2019.01.08/ тохиож,  тэрбээр 35 нас хүрнэ. Тэрбээр 1984 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр мэндэлсэн гэдэг боловч яг албан ёсоор батлагдаагүй, Өмнөд Солонгосын судлаачид түүнийг 1982, 1983 онд төрсөн байх магадлалтай гэж үздэг.  Өвөг эцэг болон ааваасаа ялгаатай нь түүний төрсөн өдрөөр урьдын адил үндэсний хэмжээний ямар нэгэн баяр ёслол болохоор төлөвлөгдөөгүй байгаа аж. Хойд Солонгосын 2019 оны хуанли дээр тус өдрийг жирийн ажлын өдрөөр тэмдэглэсэн байна.

Ким Жон Уныг 2011 онд ажлаа хүлээн авснаас хойш нэг ч удаа түүний мэндэлсэн өдрийг улс орон даяар өргөн дэлгэр тэмдэглээгүй ба хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч энэ талаарх мэдээлэл маш ховор байсаар иржээ. Зарим улс төрийн шинжээчид төрсөн өдөр нь ийн нам жим өнгөрдөг нь түүний настай холбоотой, өмнөх удирдагчдыг бодвол харьцангуй залуу хүн учир сүржин тэмдэглэдэггүй хэмээн үзэж байна. Тус улсын өмнөх удирдагч Ким Жон Уны эцэг Ким Жон Ил 1982 онд 40 насандаа өөрийн мэндэлсэн өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон улс орноороо тэмдэглэж байсан юм.

Эх сурвалж: KOREATIMES

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

7 сарын башёд Их аварга Хакүхо М.Даваажаргал барууны манлайд бичигджээ

  Японы мэргэжлийн сумо бөхийн холбооноос долдугаар сард Нагоя хотноо болох тэмцээний ба

2019-06-24

Хятад ажилчидтай хийсэн зодооны улмаас Бангладешийн цахилгаан станцын төсөл хойшилжээ

  Өнгөрсөн Лхагва гарагт Бангладеш улсад баригдаж байгаа нүүрсээр ажилладаг цахилгаан ст

2019-06-24

Их Британийн ерөнхий сайдын суудал горилогч хөршүүдээ яагаад айлгасныг тайлбарлах ёстой болов

  Их Британийн ерөнхий сайд Тереза Мэй огцрох болж, түүнийг залгамжлах өрсөлдөөн ид өрнө

2019-06-24