ТӨР.мн сайтын удирдлагын баг шинэчлэгдлээ

access_time 2019-01-08

2013 оноос хойш тогтмол үйл ажиллагаа явуулж буй “Төр, түмнийхээ нүд, чих болно” уриатай ТӨР.мн мэдээллийн сайтын удирдлагын баг шинэчлэгдэж, тус сайтын захирлаар Б.Шүрэнцэцэг томилогдлоо.

Тэрээр хэвлэл мэдээллийн салбарт 10 жил ажиллаж буй бөгөөд ТМ телевизэд парламентын сэтгүүлч, “Хариуцлагатай нийгмийн төлөө” ярилцлагын нэвтрүүлэг, “Зах зээл цаг үе” эдийн засгийн нэвтрүүлэг, “Бүтээл төрөх агшин” уран сайхны нэвтрүүлэг, хэлэлцүүлэг, хөрөг нэвтрүүлэг бэлтгэн ажиллаж байсан юм.

ТӨР.мн сайт нь уламжлалт хэлбэр болох текстэн мэдээллийг видео мэдээлэлтэй хослуулан цахим сэтгүүлзүйд шинэ, шинэлэг контент үйлдвэрлэхээр ажиллаж байна. 

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: 7711-6060