fbpx

Хулгайд алдагдсан байж болзошгүй олон тооны мөнгөн аяганы эздийг тогтоохоор ажиллаж байна

2019-01-08 250

Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид “Урт цагааны гудамжинд дархан болон алт мөнгө авдаг ченж нар их хэмжээний мөнгөн аяга, мөнгөн аяганы хуулсан металыг тодорхойгүй хүмүүсээс тогтмол худалдаж аваад байна” гэсэн мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явуулжээ. Улмаар гарал үүсэл тодорхойгүй мөнгөн аяга эд зүйлсийг явуулийн хүмүүсээс худалдан авдаг болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байна. Урт цагаан орчимд эд зүйл авдаг иргэд нь ямар нэгэн зохих зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж хувь хүнээс зарж буй эд зүйлийн гарал үүслийг тодруулахгүйгээр шууд худалдан авдаг аж.

Хураан авсан эд зүйлээс “Хилийн 0225 ангийн цэргийн ангийн хамт олноос дурсгав”, “113 дугаар цэцэрлэгийн 30 жилийн ойгоор дурсгав”, “Хоёр дүүдээ аз жаргал эрүүл энхийг хүсье Д.Мягмарсүрэнгийн гэр бүлээс” гэсэн дурсгалын бичиглэлтэй 30 орчим мөнгөн аягыг хурааж авч, шалгалтын ажиллагааг явуулж эхэлжээ. Одоогоор тус албаныхан дээрх олон тооны мөнгөн аяганы хохирогчдийг эрэн сурвалжилж байгаа аж. Иймд хулгайд эд зүйлээ алдсан иргэн та Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газарт хандахыг цагдаагийн байгууллагаас мэдээлж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Улаанбаатарын замын түгжрэлийг бууруулах зорилготой бүсчлэл тогтоох асуудлыг хэлэлцэв

  Нийслэлд тулгамдаад буй олон асуудлуудын тэргүүн эгнээнд замын хөдөлгөөний түгжрэл орд

2019-06-26

Чингэлтэйн Засаг дарга Ж.Эрдэнэбат Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнд танилцуулга хийв

Нийслэлийн удирдах ажилтнуудын өнөөдрийн шуурхай зөвлөгөөнөөр Чингэлтэй дүүрэгт хийж хэрэгжиж ба

2019-06-24

Монгол улсад анх удаа эмэгтэйчүүдийн дурангийн мэс заслыг цогцос дээр хийжээ

  Анагаахын шинжлэх ухааны салбарын туйлын зорилго хүн амд үзүүлэх тусламж үйлчилгээний

2019-06-24