Германаас ирсэн илгээмжээс хар тамхи илэрчээ

access_time 2019-01-09

Герман улсаас Монгол улсын  нэгэн иргэнд хаяглагдсан илгээмж дотроос мансууруулах бодис илэрчээ. Энэ талаар Гаалийн ерөнхий газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газрын Хар тамхины хяналтын албаны дарга Б.Сүхбаатараас тодруулахад “Манай байгууллагаас энэ хэргийн талаарх албан ёсны мэдээллийг хэвлэл мэдээллийн байгууллагуудад өгөөгүй байна. Хэргийг дөнгөж шалгаж, эхэлж байна. Тиймээс мэдээлэл өгөх боломжгүй” гэдгийг хэлж байлаа.

Харин өөр эх сурвалжийн өгсөн мэдээллээр Гаалийн ерөнхий газрын улсын байцаагч нар энэ сарын 9-ны өдөр Герман улсаас Монгол Улсын иргэний нэр дээр ирсэн илгээмжээс “Гашиш 0.020 грамм, экстази зургаан ширхэг, ЛСД гурван ширхэг” илрүүлснийг баталсан юм. Энэ хэргийг хууль цагдаагийнхан шалгаж эхэлсэн байна.

Мөн он гарснаас хойш энэ сарын 4-нд улсын хилээр эм тариа хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан хэрэг гарчээ. Тодруулбал, Улаанбаатар хот дахь гаалийн газрын “Ачаа тээш” дэх гаалийн хяналтын бүсэд Бүгд найрамдах ардчилсан солонгос ард улсын иргэний нэр дээр ирсэн 30 кг бараанд Панаксадиол” /Panaxadiol/ гэх нэртэй ампултай тариа байсныг илрүүлжээ. Эрүүл мэндийн гэх энэ тариаг гаалийн хяналт шалгалт хийх явцад эрх бүхий байгууллагын тусгай зөвшөөрлийн үндсэн дээр гаалийн хилээр нэвтрүүлдэг гэдгийг Гаалийн ерөнхий газрын Олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн Б.Доржпүрэв хэллээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: 7711-6060, 9191-3618