fbpx

Б.Гарамгайбаатар нарын урьдчилсан хэлэлцүүлэг болно

2019-01-10 233

УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нарыг АТГ-аас шалгаж эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрчээ. Тэгвэл Баянгол дүүргийн анхан шатны шүүхэд Ч.Отгонбаяр, Б.Гарамгайбаатар, Р.Онон, Н.Батбаяр нарт холбогдох хэрэг ирсэн байгаа бөгөөд өнөөдөр /2019.01.10/ урьдчилсан хэлэлцүүлэг нь болно. Хэлэлцүүлгээр шүүх хурлын товыг тодорхой болгох аж.

Хэргийг сануулахад, Н.Батбаярын хувьд Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа “Чингис”, “Самурай” бондын мөнгийг захиран зарцуулахдаа албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэрэгт буруутгагдан шалгагдсан бол Б.Гарамгайбаатарын хувьд бондын мөнгөнөөс их хэмжээний зээл авч өөрийн компани руугаа оруулсан, зээлээ эргэн төлөөгүй гэх асуудлаар шалгаж эхэлсэн байдаг. Экс гишүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 263.2-т заасны дагуу яллагдагчаар татсан байдаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Т.Энхсайхан: 14 хонож байхад Ц.Нямдорж сайд яам дээрээ нэг ч удаа ирсэнгүй

  “Ц.Нямдоржийг огцруулах хөдөлгөөн”-ий тэргүүн Т.Энхсайхан өнөөдөр мэдээлэл хийлээ.

2019-06-24

Г.Майцэцэг: Тавь, жаран настай улс төрчдийг зайлуулах цаг болсон

"Монголд бид үйлдвэрлэв" ТББ-ын тэргүүн, “Exclusive” компанийн захирал Г.Майцэцэг ЖДҮХС болон

2019-06-24

Г.ЗАНДАНШАТАР: НИЙТИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭХЭЭ ЗОГСООЦГОО!!

  УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн А.Сүхбат, нийслэл

2019-06-21