fbpx

Гол мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна

2019-01-10 198

Он гарсаар 01 дүгээр сарын 07-ны өдөр Орхон голын мөсөн дээгүүр зорчиж байсан “Террана” загварын суудлын автомашин голын эргээс 200 метрт цөмөрсөн дуудлагаар Орхон аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын албан хаагчид ажиллан,  автомашиныг татаж гаргасан.

Түүнчлэн Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр нэгдүгээр сарын нэгний өдрийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрөнд тогтвортой мөсөн бүрхүүл тогтож, мөсний зузаан өмнөх арав хоногийнхоос 5-30 см нэмэгдсэн байна.

Хэдийгээр гол мөрөн, нууран дээр битүү мөсөн бүрхүүл тогтож, мөс улам зузаарах хандлагатай байгаа  хэдий ч нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа юм.

Иймд мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй цөмрөх эрсдэлтэй байгаа тул цаг хугацаа хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр мал тууварлах, тээврийн болон ердийн хэрэгсэлтэй зорчихгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Хүнсний 20-ын нүхэн гарцыг шинэчлэх ажил дуусаж, явган зорчигчдыг нэвтрүүлж эхэллээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы үүрэг болгосны дагуу Улаа

2019-06-26

Улаанбаатарын замын түгжрэлийг бууруулах зорилготой бүсчлэл тогтоох асуудлыг хэлэлцэв

  Нийслэлд тулгамдаад буй олон асуудлуудын тэргүүн эгнээнд замын хөдөлгөөний түгжрэл орд

2019-06-26

Чингэлтэйн Засаг дарга Ж.Эрдэнэбат Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнд танилцуулга хийв

Нийслэлийн удирдах ажилтнуудын өнөөдрийн шуурхай зөвлөгөөнөөр Чингэлтэй дүүрэгт хийж хэрэгжиж ба

2019-06-24