fbpx

Монгол Улс хүний хөгжлөөрөө 92 дугаарт жагсчээ

2019-01-10 345

НҮБ-ын Хүн хөгжлийн хөтөлбөрөөс боловсруулдаг Хүний хөгжлийн тайланд манай улс  Үндэстнүүдийн холбоонд багтдаг Фижи улстай ижил 0.741 оноогоор 92 дугаарт жагсчээ. Монгол улсын хувьд дундаж наслалт 69.5, суралцах хугацаа 15.5 жил, үндэсний нийт орлого 10.1 мянган ам.доллар гэж тайланд дурдсан байна.

Түүнчлэн үндэсний нийт орлоготой харьцуулсан дүнгээр ядуурлын түвшин 2.1 хувьтай байгаа бол идэвхтэй ажиллах хүч 55.2 хувьтай гарчсан. Иргэдийн аюулгүй байдлаас нь харвал гэмт хэргийн тохиолдол 100 мянган хүн тутамд 5.7 байгаа аж. Харилцаа холбоо буюу интернетэд хамрагдсан хүмүүсийн эзлэх хувь ижил түвшинд жагссан бусад улстай харьцуулахад харьцангуй өндөр буюу 22.3 хувьтай болжээ.

Монгол улс 28 жилийн хугацаанд буюу 1990 оноос хойш 2018 оны хооронд хүн амын дундаж наслалт 60.5-69.5 болж есөн насаар нэмэгдсэн бол сургуульд хамрагдах хугацаа 10.2-15.5 болж 5.3 жилээр, үндэсний нийт орлого 4714 ам.доллароос 10.1 мянган ам.доллар болж нэмэгдсэн гэдгийг НҮБ-аас онцолсон юм.

Дэлхий даяар хүний хөгжлөөрөө тэргүүлдэг 59 улс байгаа бол хамгийн бага гэж тооцогдох 38 улс байгаа аж. Хамгийн өндөр болон хамгийн бага хөгжилтэй улсыг харьцуулбал хүн амын дундаж наслалт бараг 10 хувь, үндэсний нийт бүтээгдэхүүний орлого 10-аас дээш мянган ам.доллароор хэмжигдэж буй юм. Хүний хөгжилд анхаарах нь тухайн улс орны эдийн засгийн төвшнөөс шууд хамааралтай учир боловсрол, эрүүл мэнд зэрэг чухал салбарт зарцуулах төсөв, бодлого нь тэнгэр газар шиг ялгаатай байна. Тиймээс  өндөр хөгжилтэй орнууд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон бусад хөтөлбөрүүдэд манлайлан оролцож, хүний хөгжлийг сайжруулах, бодлого боловсруулахад манлайлан оролцохыг уриалжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Эрхүү мужид үерийн улмаас таван хүн амиа алджээ

  ЭРХҮҮ. /RIA Novosti/. Үерийн гамшиг нүүрлэсэн Эрхүү мужийн зарим суурингийн цахилгаан

2019-07-01

Япон улс Өмнөд Солонгостой хийдэг худалдаандаа хатуу хяналт тогтоох болсныг зарлав

  Саяхан Өмнөд Солонгосын шүүх дайны үед боолчлогдож байсан хоёр иргэндээ Японы компаниу

2019-07-01

Ижил хүйстэн оцон шувууд жагсана

Лондоны амьтны хүрээлэнгийн ижил хүйстэн хос болох Ронни, Регги нэрт оцон шувууд “Бахархлын жагс

2019-07-01