fbpx

Хонины ууц 120-350 мянган төгрөгийн үнэтэй байна

2019-01-11 218

Монгол түмний уламжлалт баяр Цагаан сар болоход хэдхэн хоног үлдлээ. Айл бүрт энэ өдрүүдэд баярын бэлтгэл ажил ид дундаа өрнөж буй. Тавгийн идээний хэвийн боов, чихэр жимс, ууц, бууз банш, ирсэн зочдын гарыг цайлгах бэлэг сэлт гээд базаах зүйл мундахгүй их. Ингэхээр жилийн хамгийн их мөнгө зарцуулдаг баяр бол яах аргагүй сар шинийн баяр болж таарч байгаа юм. Ах дүү, хамаатан саднаараа цуглардаг ганц баяр болохоор ч тэр юм уу айл бүр л аятайхан том ууцаар ширээгээ чимэх гэж их мөнгө зарлагддаг.

Сар шинийг элбэг дэлбэг угтвал тэр хирээр ирэх жилдээ өнгөтэй өөдтэй явна гэсэн бичигдээгүй хууль бидний амьдралд үйлчилдэг болохоор тэр биз. Гэхдээ жил бүр олны нүдийг орой дээр нь гаргах шахдаг зүйл бол ууцны үнэ ханш. Тиймээс ууц, үхрийн өвчүүний үнэ хэдэн төгрөгийн ханштай байгааг хүргэж байна. Тухайлбал, говийн аймгуудаас ирсэн ууц 20-45 кг нь 120 мянгаас 350 мянган төгрөгийн үнэтэй, үхрийн өвчүү 15-40 кг нь, 150 мянгаас 380 мянган төгрөгийн үнээр борлуулагдаж байна. Иргэд дундаж хэмжээтэй ууцыг 230-250 мянган төгрөгийн хооронд авах боломжтой гэдгийг ченж нар хэлж байлаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Улаанбаатарын замын түгжрэлийг бууруулах зорилготой бүсчлэл тогтоох асуудлыг хэлэлцэв

  Нийслэлд тулгамдаад буй олон асуудлуудын тэргүүн эгнээнд замын хөдөлгөөний түгжрэл орд

2019-06-26

Чингэлтэйн Засаг дарга Ж.Эрдэнэбат Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнд танилцуулга хийв

Нийслэлийн удирдах ажилтнуудын өнөөдрийн шуурхай зөвлөгөөнөөр Чингэлтэй дүүрэгт хийж хэрэгжиж ба

2019-06-24

Монгол улсад анх удаа эмэгтэйчүүдийн дурангийн мэс заслыг цогцос дээр хийжээ

  Анагаахын шинжлэх ухааны салбарын туйлын зорилго хүн амд үзүүлэх тусламж үйлчилгээний

2019-06-24