ХАБЭМТөв “LOOKREC” алсын зайн оношлогооны тусгай программыг ашиглаж эхэллээ

access_time 2019-01-14

Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (ЖАЙКА) Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв хамтран 2018-2020 онд хэрэгжүүлж буй “Уушги тоосжих өвчний дүрс оношлогооны эмч нарыг чадавхжуулах” төслийг хэрэгжүүлж байгаа билээ.

Энэ хүрээнд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дарга М.Даваабат, Тамгын газрын дарга Ж.Рэнцэнбаяр, Сургалт, судалгаа мэдээлэл, хамтын ажиллагааны газрын дарга М.Батмагнай нар Төслийн зохицуулагч, Япон улсын Зайн анагаах ухааныг дэмжих төвийн захирал Коүки Инайг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн Мэргэжлийн өвчин судлалын газрын Дүрс оношлогооны эмч нарыг ямар үе шаттай чадавхжуулах талаар санал солилцов.

Түүнчлэн төслийн хүрээнд Мэргэжлийн өвчин судлалын газрын Дүрс оношлогооны кабинетэд “LOOKREC” алсын зайн тусгай программыг суулгаж өглөө.  Ингэснээр тухайн өвчтний рентген зургийг дээрх программын тусламжтайгаар Япон улсын Алсын зайн оношлогооны институт руу шууд илгээж бүрэн оношлох юм.  Мөн уушги тоосжих өвчин, уушгины хорт хавдар зэрэг өвчнийг эрт илрүүлэх боломжтой болж байгаа юм.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: 7711-6060