“Голомт”-ын Д.Баясгаланг суллах шийдвэр гарав

2019-01-25 248 0

“Голомт” бакны ТУЗ-ийн дарга асан Д.Баясгаланг өнөөдөр суллах шийдвэрийг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргажээ.

Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн долоо хоногт “Голомт” банкны ТУЗ-ийн дарга асан Д.Баясгалангийн ажлын байранд нэгжлэг хийж, саатуулсан байсан юм. Улмаар энэ сарын сарын  21-нд түүнийг шүүх нэг сарын хугацаатайгаар цагдан хорихоор шийдвэр гаргасан. Дээрх шийдвэрийг Д.Баясгалан эсэргүүцэж Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргасан юм байна. Хүсэлтийг нь хэлэлцээд суллах шийдвэрийг гаргажээ.

Хэргийг сануулахад, “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд, Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав нарын дунд үүсээд байгаа 4 сая ам.долларын хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн юм.  Дээрх валют нь “Голомт” банкаар дамжсан байдаг юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Улаанбаатар хотод өнөөдөр 13.20 цагийн орчимд хүчтэй шороон шуурга тавьж, газар тэнгэр нийлэх нь хо

2019-04-19

“Энэтхэгийн Их Сургууль”-ийн 2019 оны тэтгэлэг

Энэтхэг улсын Банглор их сургууль, SRM сургууль, Amjora компанитай 2017-2018 оны хооронд х

2019-04-19

Reckitt Benckiser гэж мэдэх үү

Бид 10 жилийн турш Монгол улсын эрүүл мэндийн төлөө болоод гэр ахуй өргөн хэрэглээний зах зээлд чан

2019-04-19