Тамаваши Б.Мөнх-Оргил Д.Кёкшюүзан Батбаярт хандан талархал илэрхийллээ

access_time 2019-01-29

Мэргэжлийн сумогийн мэхний их дэлгүүр хэмээгддэг Д.Кёкшюүзан Батбаярын зам мөрөөр маш олон монгол хөвгүүд мэргэжлийн сумогийн дэвжээнээ хөл тавьж, аварга, арслан цол хүртэж нэр алдараа арлын оронд дуурсгаж байгааг бид бүхэн мэдэх билээ.

Тэгвэл Д.Кёкшюүзан Батбаярын японы мэргэжлийн сумод хөтлөн оруулсан олон арван залуусын нэг болох Катаонами дэвжээний бөх Тамаваши Б.Мөнх-Оргил 2019 оны Хацү башёд түрүүлж сумод хайртай монголчуудынхаа магнайг тэнийлгэсэн баярт үйл явдал саяхан тохиолоо.

Тамаваши Б.Мөнх-Оргилын тухайд 15 жил сумо бөхөөр барилдахдаа дээд зиндаанд 10 гаруй жил, саняакү цолтой 10 башё, сэкивакэ цолтой 5 башёд хүч үзэн ийнхүү түрүүлсэн байна.

Тамаваши Б.Мөнх-Оргил Хацу башёд түрүүлж эзэн хааны цом хүртэж авсныхаа дараа цахим хуудсаараа дамжуулан Д.Кёкшюүзан Батбаярт хандан талархал илэрхийлсэн байна. Тэрээр “Намайг сумод хөтлөн оруулсан Батбаяр ахдаа маш их баярлаж явдаг шүү” хэмээн ярьжээ.

https://m.facebook.com/story.php?story_fbid=2218265021776496&id=100007790587524

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: