С.Баярцогтыг батлан даалтад гаргав

access_time 2019-01-30

Нэгдүгээр сарын 29-ны орой Сангийн сайд асан С.Баярцогтыг Сүхбаатар дүүргийн шүүгчийн захирамжаар суллажээ. Түүнийг өмгөөлөгч нь суллах, батлан даалтад гаргах хүсэлтийг Сүхбаатар дүүргийн шүүгчид гаргасан байна. Харин шүүгч шийдвэрийг хүлээн авч, ийнхүү батлан даалтад гаргажээ.

Өнгөрөгч оноос эхлэн АТГ-аас С.Баярцогтыг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэхдээ эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэмээн буруутгаж шалгаж байгаа. Мөн өнгөрсөн долоо хоногт АТГ-аас түүнийг хувьцаа зарж ашиг хүртсэн байдал тогтоогдсон хэмээн мэдээлэл хийсэн билээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: 7711-6060