Миний Монгол, Монгол Шинэчлэлт Намуудыг бүртгэхээс татгалзжээ

access_time 2019-01-30

Монгол Шинэчлэлт намыг улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлтийг Улсын Дээд шүүх 2019 оны  1 дүгээр сарын 30-ны өдөр хянан хэлэлцэв.Хүсэлтэд хавсаргасан баримт нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй тул Дээд шүүх уг намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзлаа.Хүсэлт гаргагч нь баримт материалаа хуульд заасан шаардлагын дагуу бүрдүүлсэн тохиолдолд хүсэлтээ дахин гаргах боломжтой юм.  Миний Монгол намыг улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлтийг Улсын Дээд шүүх 2019 оны  1 дүгээр сарын 30-ны өдөр хянан хэлэлцлээ.Хүсэлтэд хавсаргасан баримт нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй тул Дээд шүүх уг намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзав.Хүсэлт гаргагч нь баримт материалаа хуульд заасан шаардлагын дагуу бүрдүүлсэн тохиолдолд хүсэлтээ дахин гаргах боломжтой юм. 

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: 7711-6060