Эх орноо хамгаалахад бэлэн байхыг Венесуэлчүүдэд уриалжээ

access_time 2019-01-30

КАРАКАС. /ТАСС/. Венесуэлчүүд улс оронд эмх замбараагүй байдал бий болгох оролдлогоос эх орноо хамгаалахад бэлэн байх ёстой гэж Апуре мужид болсон жагсаал цуглааны үеэр Венесуэлийн Үндсэн хуулийн ассамблейн дарга бөгөөд Нэгдсэн социалист намын тэргүүн дэд дарга Дьосдадо Кабельо мэдэгджээ.“Бид ард түмнээсээ урвахаар энд ирээгүй. Венесуэлчүүд аль ч үед эх орноо хамгаалах үүрэг хариуцлагыг үүрэх ёстой” хэмээн тэрбээр хэлсэн байна.Ерөнхийлөгч Николас Мадурогийн шийдвэрээр 2017 оны зун байгуулагдсан Үндсэн хуулийн ассамблейн бүрэлдэхүүнд сөрөг хүчний нэг ч төлөөлөгч ороогүй юм.  Ихэнх муж улсууд түүнийг хүлээн зөвшөөрдөггүй.Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо энэ сарын 23-нд өөрийгөө түр ерөнхийлөгчөөр зарласан билээ. Өөрийгөө түр ерөнхийлөгч хэмээн зарласныг тухайн өдөр нь АНУ хүлээн зөвшөөрснөөс гадна Мексикээс бусад “Лима”-гийн бүлгийн орнууд, Америкийн улсуудын байгууллага хийгээд өөр хэд хэдэн улс хүлээн зөвшөөрсөн юм. Түүнчлэн Венеуэлийн төрийн өмчит газрын тосны “PDVSA” компанийн эсрэг АНУ өчигдөр хориг арга хэмжээ авсан бөгөөд АНУ-ын банкууд дахь Венесуэлийн хөрөнгийн зарим хэсэгт тавих хяналтыг Гуайдод шилжүүлсэн байна.  Э.АянзаяаЭх сурвалж: Монцамэ агентлаг

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: 7711-6060