ШИНИЙН НЭГНИЙ НАРЫГ “МОНГОЛ” ДУУГААР МАНДУУЛАВ

2019-02-11 167 0

Амьд хөгжмийн ертөнцөд өөрийн хөг хэмнэлийг бий болгож, шинэ орон зайг эзэлж чадсан хамтлаг бол ЧОНО. Харанга, Хурд, Чингис хаан хамтлагийн шийрийг хатааж, залгамжлаж буй Чонынхон хэсэг завсарласны эцэст уран бүтээлдээ эргэлт буцалтгүй орсон билээ. Тэд ЧОНО-2018 тоглолтоо үзэгч фенүүддээ хүргэж, сэтгэлд мөнхөрсөн уянгалаг сайхан дуунуудаа сэргээн дуулж, цоглог хэмнэлттэй уран бүтээлээ шинэчлэн найруулаад буй. 

19 жилийн түүхтэй “ЧОНО”-ынхон эргэн ирэхдээ ТЭСРЭЛТ хийсээр байгаа…Тэгвэл тэд ээлжит нэгэн тэсрэлтээ Цагаан сарын шинийн нэгний өглөө задлаж байна. Амьд хөгжмийг язгуур урлагтай хослуулан МОНГОЛ хэмээх эх орны сэдэвт дуу мэндэллээ. Монгол орны мөн чанарыг илтгэсэн эл бүтээлийн нэгэн чимэг нь Болор цомын эзэн зохиолч, яруу найрагч, Нобелийн шагналд нэр дэвшиж буй Д.Урианхай юм. Тэрээр өөрийн гайхалтай яруу найргаар Монгол дуунд чимэг нэмж, үгийн шаглаагаар Монголыг гоёжээ. Энэ уран бүтээл бол яах аргагүй Монголыг дэлхийд таниулсан уран бүтээл болох нь лавтай.

Дууны үг, ая, клип, зохиомж гээд бүгд гайхалтай “төгс” хийгдсэн уран бүтээлийг уншигч та бүхэндээ сонирхуулъя. Хаврын урь орж, Гахай жилийн нартай хамт “ЧОНО”-ын МОНГОЛ мандлаа.

https://www.facebook.com/Chonorockgroup/videos/1263357780478464/

Холбоотой мэдээ

Баянзүрх дүүргийн ИТХ хуралдлаа

Нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын XII хуралдаан өнөөдөр боллоо. Монгол

2019-04-19

Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Конгресст өргөн барьсан Гуравдагч хөршийн худалдааны тухай хуулийг дэмжиж буйгаа илэрхийллээ

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Тэд Йохо нарын нэр бүхий гишүүд 2018 оны долоодугаа

2019-04-16

“Хилчин” хорооллыг эхний ээлжинд төвлөрсөн дулаанд холбоно

Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөнд хотын хөгжлийг тэнцвэртэй болгох хүрээнд зургаан дэд төв

2019-04-12