Өмнөд Солонгос АНУ-ын цэргийг байрлуулсныхаа төлөө илүү мөнгө төлөхөөр болов

access_time 2019-02-11

Өчигдөр буюу Ням гарагт Сөүл, Вашингтоны төлөөлөгчид Өмнөд Солонгос дахь Америкийн цэргийн баазын зардлыг хуваалцах гэрээнд гарын үсэг зуржээ.

Гэрээ ёсоор АНУ-ын 28,500 цэргийг нутаг дэвсгэртээ байрлуулах зардалд Өмнөд Солонгос 2019 онд 1.038 их наяд вон ($923 сая) төлөхөөр болж байна. Энэ нь 2018 онд төлж байсан 960.2 их наяд воноос 8.2 хувиар өссөн дүн юм.

Хоёр улс 1991 оноос хойш цэргийн баазын зардлыг хуваалцаж ирсэн бөгөөд гэрээг 2-5 жилийн зайтай шинэчилж байжээ. Өмнөх гэрээ 2014-2018 оны хооронд үйлчлээд дуусч байгаа юм.

Дональд Трамп ерөнхийлөгч болсныхоо дараа АНУ-ын холбоотон орнуудаас гаргадаг батлан хамгаалах зардлыг нэмэгдүүлэх бодлого баримталж эхэлсэн. Тиймээс энэ удаагийн хэлэлцээр өнгөрсөн оны гуравдугаар сард эхэлж, удаан хэлэлцсэний эцэст үр дүнд хүрсэн нь энэ юм.

АНУ-ын тал Өмнөд Солонгосын талд $1 тэрбумын зардал хуваалцах саналыг анх тавьж байжээ. Гэвч Сөүлийн эрх баригчид өөрт ноогдох хувийг 1 их наяд воноос хэтрүүлэхгүй хэмээн хариу санал тавьж, олон сар хэлэлцсэний эцэст 1.083 их наяд вон дээр тохиролцсон байна.

Гэрээг зөвхөн 2019 оныг хамрахаар хийсэн нь дараа дараагийн жилүүдэд Өмнөд Солонгосын талын зардал нэмэгдэх нөхцлийг бүрдүүлж байгаа юм.

Эх сурвалж: Yonhap News

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: 7711-6060