fbpx

Э.Бат-Үүл түүний хүү Б.Чулуудай нарт холбогдох хэргийг прокурорт буцаалаа

2019-02-12 341

Өнөөдөр буюу энэ сарын 12-ны өдөр Э.Бат-Үүл нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргалаа. Тодруулбал, энэ оны хоёрдугаар сарын 11-ны өдөр Нийслэлийн прокурорын газраас Э.Бат-Үүл, түүний хүү Б.Чулуудай нарын хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаж ийнхүү шийдвэрлэсэн байна. Учир нь мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлүүд тогтоогдсон бөгөөд зайлшгүй нэмж шалгах ажиллагаа илэрсэн зэрэг үндэслэлээр хэргийг прокурорт буцаажээ.

Хэргийг тодруулбал, Б.Чулуудайн захирлаар нь ажиллаж байсан “Гранд лайн” компани гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэхээр, “Улаанбаатар” банкнаас 3.3 тэрбум, Туркийн “216 япи үрэти худалдаа” компаниас 1.2 тэрбум төгрөгийн зээл авсан. Түүний авсан зээлийг төлөхөөр Хотын дарга асан Э.Бат-Үүл нь эрх мэдлээ урвуулан ТОСК-ын гүйцэтгэх захирал А.Гантулгыг дарамталж, Хөгжлийн банкнаас орон сууц барих зориулалттай хөрөнгөөс есөн тэрбум төгрөг “Бэрэн групп” рүү шилжүүлэх шийдвэр гаргуулсан. Улмаар тус групп нь Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайгийн эзэмшдэг “Гранд лайн” ХХК-ийг 5.5 тэрбум төгрөгөөр худалдан авч улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан хэргээр шалгаж буй билээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Б.Индра: Зам бүрэн хатаагүй байхад нүхжилтийг нөхвөл технологийн горим алдагдаж үргүй зардал үүсдэг

Автозамын нүхжилт замын хөдөлгөөнд ихээхэн саад учруулдаг. Нүхжилт үүсэх шалтгаан болоод хурдан хуга

2019-08-20

С.Амарсайхан: Ямар нэгэн шалтгаанаас болж энэ төсөл зогсох ёсгүй

Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах үндсэн эрхийг хангах зорилгоор Монгол

2019-08-15

Тойм: Нийслэл өнгөрсөн долоо хоногт

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн харьяа газар, агентлагуудын зүгээс 2019 оны на

2019-08-12