ЗАСГИЙН ГАЗРЫН ДАРААГИЙН ХУРАЛДААНААР САЙД НАРЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦАНА

access_time 2019-02-13

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх дараах бүтээн байгуулалтын ажлуудын явцыг танилцуулахыг сайд нарт үүрэг болгов.

Тодруулбал, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарт Тавантолгойн IPO буюу гадны зах зээлээс хөрөнгө босгохтой холбоотой бэлтгэл ажлын явцыг танилцуулах, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатад ирэх тавдугаар сарын 15-аас Улаанбаатар хот руу ахуйн зориулалтаар түүхий нүүрс оруулахыг хориглосонтой холбоотойгоор хяналт, шалгалт, зохион байгуулалт болон яамд, нийслэл хоорондын хамтын ажиллагаа зэргийн талаар танилцуулахыг үүрэг болголоо.

Мөн Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнд боловсруулсан түлшний үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, нөөц бүрдүүлэх, хэрэглээнд нэвтрүүлэх, чанарын талаар танилцуулах, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд Тавантолгойн төмөр зам, авто замын бүтээн байгуулалтын бэлтгэл ажлын талаар танилцуулах болон Төв цэвэрлэх байгууламжийн барилгын ажлыг ирэх сараас эхлүүлэх бэлтгэл ажлын явцыг танилцуулахыг Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан нарт даалгалаа.

Уг асуудлаар сайд нар ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар  танилцуулах юм.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: 7711-6060