Шүүхийн ажилтан хар тамхины хэрэгт холбогджээ

access_time 2019-02-15

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид өнгөрөгч нэгдүгээр сарын сүүлчээр хар тамхи хэрэглэдэг, худалдан авдаг этгээдүүдийг илрүүлжээ. Шалгалтын явцад дээрх этгээдүүд нь шүүхийн ажилтнаас хар тамхи худалдан авдаг байсан нь тогтоогдсон байна. Эх сурвалжийн мэдээллээр тухайн этгээд нь Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд цахилгаанчнаар ажилладаг бөгөөд эд мөрийн баримтаар хураан авсан хар тамхийг бусдад худалдаалдаг байжээ.

Уг асуудлаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн М.Мөнхшүрээс тодруулахад “Уг этгээдийг сарын өмнөөс  шалгаж эхэлсэн. Хэргийг шалгаж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: 7711-6060, 9191-3618