fbpx

“Эв нэгдлийн цом” залуучуудын яруу найргийн улсын анхдугаар наадмын удирдамж

2019-03-04 298

МОНГОЛ УЛСЫН АРДЫН УРАН ЗОХИОЛЧ, ТӨРИЙН СОЁРХОЛТ, ЯРУУ НАЙРАГЧ ШАРАВЫН СҮРЭНЖАВЫН НЭРЭМЖИТ

“Эв нэгдлийн цом” залуучуудын яруу найргийн улсын анхдугаар наадмын удирдамж

НЭГ:ҮНДЭСЛЭЛ

XX зууны эхэн үед ард түмний оюун санаа, сэтгэл зүрхний дуудлагаар Монголчууд тусгаар тогтнолоо олж авч, Манжийн эрхшээлээс салж, Богд хаант улсаа байгуулсан. Монголын үндэсний уламжлал соёл, шашин төрөө мандуулахаар зорин 1921 оны Ардын хувьсгалыг хийж, Ардын эрхэт хэмжээт цаазат Бүгд Найрамдах Монгол Ард улсыг тунхагласан билээ. Энэ түүхэн үйл явдлуудын гол хөтөч, манлайлагчид нь үе үеийн эх орончид, баатрууд байлаа. Даяаршиж буй нийгэмд Монголын ард түмэн эв нэгдэлтэй байж ирээдүй хойч үедээ оюун санааны дархлааг бий болгох, оюуны манлайлагчдыг бий болгоход энэхүү наадмын үндэслэл оршино.

Монгол Улсын Ардын уран зохиолч, Төрийн соёрхолт, яруу найрагч Шаравын Сүрэнжав нь “Тусгаар тогтнол аминаас үнэтэй” түүхэн уран сайхны кино зохиолыг туурвисан нь Монголын ард түмэн, залуучууд үеийн үед эх орноороо бахархан тусгаар тогтнол, эрх чөлөөгөө тунхаглан эрхэмлэхийг үлгэрлэн дуурайх бүтээл болсон билээ. МУ-ын Ардын уран зохиолч,Төрийн соёрхолт, яруу найрагч Ш.Сүрэнжавын мэндэлсний 80 насны ой 2019 оны 03-р сарын 15-ны өдөр тохиож буйтай холбогдуулан энэхүү залуучуудын яруу найргийн улсын анхдугаар наадмыг түүний нэрэмжит болгож, цаашдаа жил бүр уламжлал болгон зохион байгуулах эхлэлийг тавихад оршино.

ХОЁР: ЗОРИЛГО

Эх орноо хайрлах, эх оронч үзлийг залуу хойч үеийнхэндээ төлөвшүүлэх, тэдний хүсэл сонирхол үзэл бодол ертөнцийг үзэх үндэслэл, хайр дурлалыг тунхаглан сурталчлах, Монгол хэлний үгийн яруу сайхан, өв уламжлалыг түгээн дэлгэрүүлж, залуу уран бүтээлч, яруу найрагчдын үгийн цэц, ухааны царааг тэлэх, тэдний уран бүтээлийг үнэлэх, хөгжүүлэхэд энэхүү наадмын гол зорилго оршино.

ГУРАВ:ЗОХИОН БАЙГУУЛАГЧИД

ЕРӨНХИЙ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:

НИЙГМИЙН АРДЧИЛАЛ МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО

ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:

“МОНГОЛЫН ЗОХИОЛЧДЫН ЭВЛЭЛ” ЦОГ СЭТГҮҮЛИЙН РЕДАКЦИ

НИЙГМИЙН АРДЧИЛАЛ МОНГОЛЫН ОЮУТНЫ ХОЛБОО

ДӨРӨВ:ХАМРАХ ХҮРЭЭ

18-35 насныяруу найргийн төрлөөр уран бүтээл туурвигчи

ТАВ: ХУГАЦАА

“Эв нэгдлийн цом”залуучуудын яруу найргийн улсын анхдугаар наадам 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 03 дугаар сарын 15-ны өдрийн хооронд зохион байгуулагдана.

ЗУРГАА:СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

МУ-ын Ардын уран зохиолч,Төрийн соёрхолт, яруу найрагч Ш.Сүрэнжавын нэрэмжит “Эв нэгдлийн цом”залуучуудын яруу найргийн улсын анхдугаар наадамд оролцогчдыг зохион байгуулагчдын зүгээс томилсон шүүгчдийн комисс өгөгдсөн сэдвийн хүрээнд, шүлгийн утга санаа, илэрхийлсэн байдал зэргийг харгалзан шүүж шалгаруулна.

шатны шалгаруулалт: Наадамд оролцогчид эх орон, эв нэгдлийн сэдэвт 1 бүтээл, хайр дурлал, залуу нас сэдэвт 1 бүтээлийг 2019 оны 03-р дүгээр сарын 01-ний өдрөөс 11-ний өдрийн 18 цаг хүртэл доорх хаягаар ирүүлнэ.

1.”Нийгмийн Ардчилал” Монголын Залуучуудын Холбооны төв байр /Тусгаар Тогтнолын Ордны 201 тоот/-д, хэвлэмэл байдлаар,

2.namzkh.office@gmail.com емайл хаягаар болонhttps://www.facebook.com/Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоо/фейсбүүк хуудсанд цахимаар

Бичмэлээр ирүүлсэн бүтээлүүдээс шалгарсан шилдэг 30 яруу найрагчдын нэрсийг 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр дээрх цахим хуудсаар олон нийтэд зарлана.

II шатны шалгаруулалт: Шалгарсан 30 яруу найрагчид 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр “ЭВ НЭГДЛИЙН ЦОМ” залуучуудын яруу найргийн улсын анхдугаар наадамд оролцож өөрийн бүтээлийг уншиж өрсөлдөнө.

ДОЛОО:ШАГНАЛ УРАМШУУЛАЛ

Наадамд амжилттай оролцсон яруу найрагчдыг дараах байдлаар байр эзлүүлэн шагнаж урамшуулна. Үүнд:

1.Тэргүүн байр- 1 – “Эв нэгдэл” цом,Өргөмжлөл 1.000.000₮

2.Дэд байр- 1 – Өргөмжлөл 800.000₮

3.Гутгаар байр- 1- Өргөмжлөл 500.000₮

4.Тусгай байр –

vМУ-ын Ардын уран зохиолч, Төрийн соёрхолт, яруу найрагч Ш.Сүрэнжав гуайн нэрэмжит шагнал

v НАМЗХ-ны нэрэмжит тусгай шагнал

vНАМОХ-ны нэрэмжит тусгай шагнал

МУ-ын Ардын уран зохиолч,Төрийн соёрхолт, яруу найрагч Ш.Сүрэнжавын мэндэлсний 80 насны ойг тохиолдуулан 2019 оны 03-р сарын 15-ны өдөр “Эв нэгдлийн цом” залуучуудын яруу найргийн улсын анхдугаар наадам Улаанбаатар хотноо зохион байгуулагдана.

НАЙМ:ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ

https://www.facebook.com/Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоо/https://www.facebook.com/NiigmiinArdchilalMOH/ фейсбүүк цахим хуудаснаас болон 7711-5006, 9974-2325, 8898-9616 дугааруудаас авна уу.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Арьс ширний 40 айл шинэ байрны түлхүүрээ гардлаа

“Иргэдийн амьдрах орчин нөхцөл сайжхуулах гэр хорооллын хөгжил” төслийн хүрээнд Хан-Уул дүүргийн тав

2019-07-08

ТОЙМ МЭДЭЭ: Нийслэлийн ажил өнгөрсөн долоо хоногт

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон нийслэлийн харьяа газар, агентлагуу

2019-07-08

Аварга тосонд амарч байсан зургаан настай хүүхэд 00-д унаж нас барсан байжээ

  Хэнтий аймгийн Аварга тосонд гэр бүлээрээ амарч байсан бяцхан хүүхэд нийтийн 00-д унаж

2019-07-08