fbpx

“Эрдэнэт” үйлдвэрт зургаан сарын хугацаатай онц байдал зарлалаа

2019-03-06 298

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Эрдэнэт үйлдвэртэй холбоотой шийдвэрийг гаргасан байна. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэрт зургаан сарын хугацаатай онцгой байдал тогтоох шийдвэр гаргалаа. Энэ хугацаанд үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн явагдах бөгөөд шаардлагатай санхүүгийн материалыг шалгана. “Эрдэнэт” үйлдвэрийг шалгах ажлын хэсэг Засгийн газрын хуралдааны дараа “Эрдэнэт” үйлдвэрт очиж ажиллана. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2019 оны 5 дугаар сарын 5-ны 5 тоот зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас энэхүү шийдвэрийг гаргаж байна. “Эрдэнэт” үйлдвэрийн санхүүтэй холбоотой зарим материалыг татаж үзэх, шаардлагатай шалгалтуудыг хийх, үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг хангах байдлаар онцгой дэглэмийг тогтоож байна. Шаардлагатай гэж үзвэл УИХ-д энэ талаар мэдээлэл өгнө. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг авахдаа Зүүн өмнөд Азид түгээмэл ашиглагддаг мөнгө угаалтын системийг ашигласан жижиг луйврын асуудал. Сүржигнэх хэрэггүй. Хууль хэрэгждэг оронд аль хэдийн энэ асуудал шийдэгдсэн байдаг. Аливаа асуудлыг эцэслэж зөв ойлголтыг өгөх нь Засгийн газрын үүрэг юм. Тиймээс Засгийн газар энэхүү үйл ажиллагааг авч хэрэгжүүлж байна. Засгийн газар гэмт хэрэгтэй үүрэгтэй байгууллага” гэлээ.

“ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭРИЙН 49 ХУВИЙГ ЗАРСАН ТӨРИЙН АЛБАН ТУШААЛТНУУДЫГ АТГ-Т ӨГЧ БАЙНА

Тэрбээр мөн “”Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудалтай холбогдуулан шүүгч Мишиг овогтой Батсуурийг мөнгө угаалтын системд оролцож, албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй гэх үндэслэлээр АТГ болон ШЕЗ-д гомдол гаргах шийдвэрийг гаргалаа. Төрд мөнгө байсаар байтал бусдад давуу байдал бий болгосон Монгол Улсын төр засаг Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой худалдан авах үйл ажиллагаанд оролцохгүйгээр, УИХ-аар хэлэлцүүлэхгүй 32 дугаар тэмдэглэлээр ил болсон албан тушаалтнуудыг АТГ-т өгөх нь зүйтэй гэх шийдвэрийг гаргасан. ЦЕГ болон ТЕГ-аас мөнгө угаалттай холбоотойгоор зарим нэг хүмүүст таслан сэргийлэлт хийгдсэн. Өнөөдөр прокурорт хандана. Прокурорын байгууллага ЦЕГ-ын үйл ажиллагааг жил орчмын хугацаанд тасалдуулсан гэж бид үзэж байна. Өнөөдөр, маргааш шүүх дээр асуудал нь очно. Хэн гэдэг албан тушаалтанд очиж ямар байдлаар гацах вэ гэдгийг монголчууд харах байх. Өчигдөр болсон баривчилгааны дараа улс төрчид болон төрийн өндөд дээд албан тушаал хашиж байсан хүмүүс хууль хяналтын байгууллага руу утасдаж дарамт үүсгэж байгаа. Мөн Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой хүмүүс хуулийн байгууллага уу утасдаж уулзахыг хүссэн. Цаашид ийм үйлдэл гаргавал нэрийг нь зарлана” гэлээ.

Энэ үйл ажиллагаанд оролцсон бүхий л албан тушаалтнууд хариуцлага хүлээнэ. Эрдэнэт үйлдвэртэй холбоотой бүхий л асуудлыг цэгцэлнэ гэж тэрбээр хэллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Бөө мөргөлийн соёлын төв үүд хаалгаа нээлээ

  Монгол наадам бол үндэсний соёл уламжлалаа хүндэтгэх, түүнийг түгээн дэлгэрүүлэхэд чиг

2019-07-16

Үндэсний их баяр наадмын тасалбарыг eservice.ulaanbaatar.mn Нийслэлийн үйлчилгээний порталаар онлайнаар захиалах боломжтой

Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний

2019-07-08

“Голомт”-ын Баясгалаан! Гоё банкир л бай л даа!

Ерөнхийлөгч Х.Баттулгын БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр буюу 2019 оны дөрөвдүгээр сарын 25-нд Мо

2019-07-06