З.Нарантуяа: Шударга ёсны төлөө тэмцэх гэж байгаа бол бүх хэргийг хуулийн дагуу шийдэх ёстой

2019-03-07 243

УИХ дахь АН-ын бүлгээс мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдлийг тус бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж, З.Нарантуяа нар танилцууллаа. АН-ын бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж “УИХ-д 64 суудалтай эрх баригчид шил дараалан гарч байгаа нийгмийг цочроосон асуудлаа шийдвэрлэхэд хүч хүрэхгүй, шүдгүй гэдгээр асуудлаас зайлсхийхийн оронд шударга ёс тогтоох хангалттай боломж байгааг сануулахын хамт АН ажил хийлгэхгүй байна гэдэг үлгэрээ нэн даруй зогсоож сонгуулиар ард түмэнд амласан амлалтаа биелүүлж ажиллахыг шаардаж байна. АН хууль бус ямар ч үйлдэлтэй эвлэрэхгүй. Гэмт хэрэгт холбогдсон хэнийг ч өмгөөлөхгүй. Гэхдээ АН-ын жирийн гишүүд хорссон популистуудын зодуур биш гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. АН 1992 оны Ардчилсан хувьсгалыг амжилттай хийж 1992 оны шинэ Үндсэн хуулиа батлуулсан улс төрийн хүчний хувьд ардчилал, хүний эрх, эрх чөлөө, тусгаар тогтнол, гуравдагч хөрш гэсэн нийгмийн суурь үнэт зүйлээ хамгаалах талд хатуу зогсох болно гэдгээ үүгээр мэдэгдэж байна” гэлээ.

Мөн УИХ-ын гишүүн З.Нарантуяа “АН-ын бүлэг аливаа хууль бус зүйлийг хэзээ ч хааж, хаацайлж байгаагүй. УИХ-аар хэлэлцэгдэж байгаа бүх зүйл, энэ Засгийн газрын зөв явж байгаа бүх бодлогыг дэмжиж, бурууд нь зөвлөгөө өгч сөрөг хүчнийхээ байр сууринаас хандаж ажиллаж байсан. Нийгмийг цочроосон, мухарлаж шалгах ёстой асуудал олон бий. Энэ бүх хэргийг хууль, шүүхийн байгууллагууд нь хуулийн дагуу үнэн зөвөөр нь шалгаасай гэж хүсдэг. Тиймээс бид дуулиан дагуулж буй бүх хэрэг дээр хуулийн дагуу шаардлага тавьж ажиллана. Шударга ёсны төлөө тэмцэх гэж байгаа бол том, жижиг гэхгүй бүх зүйлийг хуулийн дагуу шийдэх ёстой” гэсэн юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Тойрог булаацалдаж буй мэтээр харагдуулах сонирхол хэнийх вэ?

Гурван шатны сонгуульд нэгтгэн хэрэглэсэн Сонгуулийн тухай хуулийг энэ удаагийн парламент гурав

2019-05-20

Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд нарыг УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшүүлэхгүй

МАН-ын Хяналтын ерөнхий хороо өчигдөр хуралдаж, улс орны эрх ашигт харшлах алдаа гаргасан гэсэн

2019-05-17

“Нийслэл Инновацийн төвөөрөө дамжуулан энэ онд 5000 гаруй жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжин, хамтарч ажиллана”

МҮХАҮТ-аас ХХААХҮЯ, нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл инновацийн газартай хамтран зохион бай

2019-05-16