Хөвсгөл далайд машинтайгаа осолдсон гурван иргэний цогцосыг гаргажээ

access_time 2019-03-11

Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Ар хилт гэдэг газар Хөвсгөл нууранд УАЗ-451 загварын автомашинтай Цагааннуур сумын харъяат гурван иргэн мөс цөмөрсөний улмаас осолдож амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Ослын газарт тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын дарга, хошууч Н.Мягмарсүрэнгээр ахлуулсан 11 албан хаагч очиж аврах ажиллагааг явуулж өчигдөр өглөө гурван иргэний цогцсыг гарган авсан байна. Машин орсон газар мөсний зузаан 3-5 см, бусад хэсэгт нэг метрийн зузаантай байгааг хэмжилтээр тогтоожээ. Харин одоогоор машиныг нь гаргахаар ажиллаж байгаа аж.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: 7711-6060, 9191-3618