Нэн шаардлагатай эмнэлэгийн тоног төхөөрөмжүүд гардууллаа

access_time 2019-03-12

Япон улсын засгийн газрын төслийн бус буцалтгүй тусламжийн хүрээнд нийт 8 тэрбум орчим төгрөгийн өртөг бүхий эмнэлэгийн тоног төхөөрөмжийг өнөөдөр гардууллаа. Тодруулбал судасны мэс засал, элэг, бөөр шилжүүлэн суулгах мэс ажилд ашиглах зориулалт бүхий мэс заслын зөөврийн рентген аппаратыг улсын нэгдүгээр төв эмнэлэгт гардуулан өглөө.

Мөн тус бүр нь 300 орчим сая төгрөгийн үнэтэй нийт 34 ширхэг хэт авиан аппаратыг 21 аймгийн нэгдсэн эмнэлэг, 9 дүүргийн эрүүл мэндийн төв, улсын 1 р эмнэлэг болон 3 р эмнэлэг, ХСҮТ зэрэг байгууллагуудад хүлээлгэн өглөө. Энэхүү аппарат нь эх барих, зүрх судас, элэгний оношилгоо шинжилгээг хийх боломжтой дэвшилтэт технологи юм. Цаашид эрүүл мэндийн байгууллагуудад шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг нийлүүлэх тал дээр анхаарч ажиллана гэдгийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл онцлон хэллээ.

Эх сурвалж: ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: 7711-6060, 9191-3618