Цөмийн зэвсэггүй болоход бэлэн байгаагаа БНАСАУ мэдэгдлээ

2019-03-12 117

БНАСАУ цөмийн зэвсэггүй болох амлалтаа биелүүлэн, АНУ-тай хэлэлцээрээ үргэлжлүүлэхэд бэлэн байгагаа илэрхийллээ. Энэ тухай БНАСАУ-ын “Уриминжоккири” (Манай үндэстэнтэй хамт) мэдээллийн портал “Бүрэн цөмийн зэвсэггүй болох зам бол манай эргэлт буцалтгүй байр суурь” нэртэй нийтлэлд онцолсон байна.

“Шинэ эриний шаардлагын дагуу хоёр орны (БНАСАУ болон АНУ) хооронд шинэ харилцаа тогтоох, түүнчлэн Солонгосын хойгт бат бэх тогтвортой энх тайвныг цогцлоох, бүрэн цөмийн зэвсэггүй болохоор бид хатуу байр суурьтай байна” хэмээн нийтлэлд онцолжээ.

Түүнчлэн, хоёрдугаар сарын сүүлээр Ханойд болсон дээд хэмжээний уулзалтын үеэр БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Ун болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар хэлэлцэж буй асуудлаар шийдэл хайхын тулд “үр дүнтэй хэлэлцээрийг үргэлжлүүлэх”-ээр тохиролцсон гэж нийтлэлд онцолжээ.

Энэ нийтлэлээр илэрхийлсэн байр суурь нь БНАСАУ Вьетнамд болсон уулзалтаас хойш гарсан, цөмийн зэвсэглэлгүй болох байр суурийн талаар хэвлэлээр дамжуулан илэрхийлсэн анхны тохиолдол гэж ажиглагчид онцолж байгаа юм.

Эргэн сануулахад, хоёрдугаар сарын 28-ны өдөр Ханой хотноо АНУ, БНАСАУ-ын хоёр өдрийн дээд хэмжээний уулзалт өндөрлөсөн. Гэхдээ энэ уулзалтаар талууд тохиролцоонд хүрээгүй, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нар хэлэлцээрээ үргэлжлүүлэхээр тохиролцож харин хамтарсан баримт бичигт гарын үсэг зураагүй юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Ватиканы нууц архиваас Монголын түүхтэй холбоотой захидлууд хүлээн авлаа

Их Монгол Улс болон Ил Хаант Улсын хаад 13 дугаар зуунд тухайн үеийн Ромын Пап лам нартай хари

2019-05-20

Америкийн хамгийн баян хар арьст эр энэ оны бүх төгсөгчдийг өргүй болгожээ

Өглөгч зангаараа алдартай тэрбумтан Роберт Смит өчигдөр Жоржиа мужийн Атланта хотын нэгэн колле

2019-05-20

Агаар мандал дахь нүүрстөрөгчийн давхар ислийн агууламж дээд цэгтээ хүрчээ

АНУ-ын цаг уур судлаач Эрик Холтхаус дэлхийн агаар мандал дахь нүүрстөрөгчийн давхар ислийн агу

2019-05-14