Умард Солонгосын сонгуулийн ирц 100 хувь, сонголт 100 хувь болж өнгөрлөө

access_time 2019-03-13

Өнгөрсөн Ням гарагт Умард Солонгосын хууль тогтоох дээд байгууллагын сонгуулийн санал хураалт болж өнгөрчээ.

Ардын Их Хурлын гишүүдийг сонгох сонгууль таван жил тутамд нэг удаа болдог бөгөөд эрх баригч Хөдөлмөрчдийн Нам ганцаараа өрсөлддөг.

 Энэ удаагийн сонгууль нь удирдагч Ким Жон Уны засаглалын үед болж буй хоёр дахь сонгууль болж байна. 

Сонгуулийн ирц ойролцоогоор 100 хувь байж, сонгогчид Хөдөлмөрчдийн Намыг 100 хувь сонгосон тухай тус улсын төрийн төв мэдээллийн агентлаг дамжуулжээ.

Саналын хуудсан дээр цорын ганц нэр дэвшигчийн нэр байдаг бөгөөд иргэд түүнийг дэмжихээс өөр сонголтгүй байдаг гэнэ. Онолын хувьд нэрийг дарж, дэмжихгүй байгаагаа илэрхийлэх боломж байдаг.

Гэхдээ өнөөдрийг хүртэл ийм тохиолдол гараагүй гэнэ. Хэрвээ ийм сонголт хийвэл даруй нууц албаныханд баригдаж, галзуурсан хүнд тооцогдох нь тодорхой байдаг тухай Умард Солонгосыг судалдаг мэргэжилтнүүд тайлбарлажээ.

Таван жилийн өмнөх сонгуулийн ирц 99.97 хувь байсан нь сонгуулийн өдөр далайд ажиллаж байсан хүмүүс саналаа өгч чадаагүйтэй холбоотой хэмээн Умард Солонгосын хэвлэлд мэдээлсэн байна. Тус улсын 17 ба түүнээс дээш настай иргэд сонгуульд оролцох эрхтэй байдаг.

Эх сурвалж: AFP

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: 7711-6060, 9191-3618