Фэйсбүүкийн сүлжээ дэлхий даяар сааталтай байна

access_time 2019-03-14

Фэйсбүүк сүлжээ яг одоогийн байдлаар есөн цаг гаруйн хугацаанд доголдоод байна. Дэлхий даяар энэхүү доголдол гарч байгаа бөгөөд зарим хэрэглэгчийн компьютер болон гар утаснаас огт хандаж болохгүй, эсвэл бүрэн ачааллаж чадахгүй хэмжээнд байна. Фэйсбүүкээс гадна тус компанийн эзэмшдэг WhatsApp, Instagram сүлжээнүүд ч мөн удааширсан байдалтай байгаа юм.

Уг саатлыг засахаар Фэйсбүүк компани ажилласаар байгаа тухайгаа өөрийн Твиттер хуудсаар дамжуулан мэдээлсэн бөгөөд энэ удаагийн доголдол нь уг компанийн түүхэнд хамгийн удаан хугацаанд саатаж буй тохиолдол юм.

Одоогоор фэйсбүүк хэрэглэгчид чухам юунаас болж ийн доголдол үүсээд буй талаар өөр өөрийн таамгийг дэвшүүлж, халдлагад өртсөн байж болзошгүй хэмээн хардаж байгаа. Харин компанийн зүгээс уг мэдээллийг үгүйсгээд, чухам хэзээ хэвийн ажиллагаанд шилжих талаар тодорхой мэдээлэл өгөөгүй хэвээр байна.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: 7711-6060, 9191-3618