Дархан аваргуудын тулаанд Ливерпүүл ялалт байгуулав

2019-03-14 118

Аваргуудын лигт тус бүртээ 5 түрүүлсэн дархан аваргуудын тоглолт тун сонирхолтой боллоо. Хоёр багийн эхний тоглолт Ливерпүүл клубын “Энфилд” цэнгэлдэхэд болоход гоолгүй тэнцээгээр өндөрлөсөн. Ингээд хариу тоглолт “Алианз Арена” цэнгэлдэх хүрээлэнд болж зочин баг Ливерпүүл клубын ялалтаар өндөрлөжээ. Бөмбөг нийт 4 удаа хаалганы тор хөдөлсөн бөгөөд бүгдийг нь Ливерпүүл клубын тоглогчид оруулсан. Ж.Матип өөрийн хаалгандаа гоол оруулсан бол С.Мане дубль хийж, хамгаалагч В.ван Дейк гайхалтай мөргөлтөөр гоол оруулж 3-1 харьцаатай зочин баг Ливерпүүл клубын ялалтаар өндөрлөв.

Ливерпүүл клубын хамгаалагч Ж.Матип аваргуудын лигийн хүрээнд өөрийн хаалгандаа гоол оруулсан Ливерпүүл клубын 4 дэх тоглогч болсон. Өмнө нь С.Хюпа 2007 онд Бешикташ клубын эсрэг, Ж.Арне Рийсе 2008 онд Челсигийн эсрэг, Ж.Милнер 2018 онд Рома клубын эсрэг өөрийн хаалгандаа гоол оруулсан байна. Тэгвэл Виржил ван Дейк аваргуудын лигийн хасагдах шатны нэг тоглолтонд гоол, гоолын дамжуулалт өгсөн 2 дахь тоглогч болжээ. Түүнээс өмнө К.Беллами 2007 онд Барселонагийн эсрэг гоол, гоолын дамжуулалт өгч байсан.

Европын хоёр шилдэг 2 клуб хоорондоо 7 удаа таарч тоглоход Ливерпүүл клуб 3 хожиж байгаа бол 4 удаа тэнцэж байна. Ливерпүүл клуб тус тоглолтонд ялалт байгуулж дунд шөвөгт шалгарснаар 2008-2009 оноос хойш Английн 4 баг дунд шөвөгт шалгарч буй тохиолдол байна.

  • Бавари Мюнхен 1-3 Ливерпүүл (гоол: С.Мане 26’, 84’, ван Дейк 69’, Ж.Матип авто гоол 39’)

Шар хуудас: Т.Алькантара 65’, Р.Санчес 83’, Фабиньо 43’, Ж.Матип 63’, А.Робертсон 90+2’

Улаан хуудас: 0

Бавари Мюнхен: М.Нойер, Д.Алаба, М.Хуммельс, Н.Зюле, Рафинья, Т.Алькантара, Х.Мартинез (Л.Горецка 72’), Ф.Рибери (К.Коман 61’), Х.Родригес (Р.Санчес 79’), С.Гнабри, Р.Левандовски

Ливерпүүл: А.Бекер, Т.Александр-Арнольд, Ж.Матип, В.ван Дейк, А.Робертсон, Ж.Виналдум, Ж.Хендерсон (Фабиньо 13’), Ж.Милнер (А.Лаллана 87’), С.Мане, Р.Фирминьо (Д.Ориги 83’), М.Салах

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Ватиканы нууц архиваас Монголын түүхтэй холбоотой захидлууд хүлээн авлаа

Их Монгол Улс болон Ил Хаант Улсын хаад 13 дугаар зуунд тухайн үеийн Ромын Пап лам нартай хари

2019-05-20

Америкийн хамгийн баян хар арьст эр энэ оны бүх төгсөгчдийг өргүй болгожээ

Өглөгч зангаараа алдартай тэрбумтан Роберт Смит өчигдөр Жоржиа мужийн Атланта хотын нэгэн колле

2019-05-20

Агаар мандал дахь нүүрстөрөгчийн давхар ислийн агууламж дээд цэгтээ хүрчээ

АНУ-ын цаг уур судлаач Эрик Холтхаус дэлхийн агаар мандал дахь нүүрстөрөгчийн давхар ислийн агу

2019-05-14